Вакцинжуулах төлөвлөгөөг үргэлжлүүлнэ гэв
2020-10-24 16:43:48  

Ёнхаб агентлагийн мэдээлснээр, ханиад томууны вакцин тарих ба нас баралтын хооронд ямар нэг шууд холбоотой болох нь батлаагүйн улмаас томууны вакцин тарих ажлыг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай байна гэж БНСУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газар 23-нд илэрхийлжээ. Орон нутгийн цагаар 23-ны 13 цагийн байдлаар, тус оронд томууны эсрэг вакцин тарьсны дараа нас барсан хүний ​​тоо 36 болон нэмэгдсэн байна. 

Вакцинжуулах төлөвлөгөөг үргэлжлүүлнэ гэв_fororder_2020102406035570981

Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газар 23-ны орой яаралтай хэвлэлийн хурал хийж, вакцин тарьсны дараа нас барсан 26 хүний шинжилгээний үр дүнг зарласан бөгөөд эдгээр хүмүүсийн нас барсан шалтгаан болон ханиад томууны вакцин тарьсан хоорондын одоогоор ямар нэгэн харилцаа холбоотой гэдэг баттай гэрч нотолгоо байхгүй болохоор вакцинжуулах төлөвлөгөөг цааш нь үргэлжлүүлэх болно гэжээ. Түүнчлэн БНСУ-ын Вакцинжуулалтын тусгай хороо 24-ний өглөө дахин хуралдаж, дахин дүн шинжилгээ хийж, цаашдын вакцинжуулалтын төлөвлөгөөний талаар авч хэлэлцжээ.

Эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, цар тахал, өвлийн улиралд дэгддэг ханиад томууны хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор Өмнөд Солонгос энэ онд ханиад томууны вакцинжуулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, 19 сая орчим залуучууд, ахмадуудад үнэ төлбөргүй вакцин тарихаар төлөвлөсөн юм. 9-р сарын сүүлчээр төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлүүлэх үе 5 сая орчим вакциныг тээвэрлэж хүргэх явцад хөргөлтийн техникт тавигдах шаардлага сайтар хангагдаагүйн улмаас вакцинжуулах төлөвлөгөөг гурван долоо хоног түр зогсоож, энэ сарын 13-наас дахин эхлүүлсэн юм. \Ренчинсоо\