Цахим үзэсгэлэн худалдаа өндөрлөв
2020-10-25 17:46:21  

Цахимаар явагдсан Гуанжөүгийн 128-р үзэсгэлэн худалдаа 24-нд өндөрлөж, дэлхийн 226 орон, бүс нутгийн бараа нийлүүлэгч оролцож, шинэ рекорд тогтоожээ.

Энэхүү үзэсгэлэн худалдааны хэвлэлийн төлөөлөгч Шүй Бинь, “тус удаагийн үзэсгэлэн хурадлдаанд 26 мянган аж ахуйн нэгжийн 2 сая 470 мянган бүтээгдэхүүнийг дэлгэснээс 730 мянга нь шинэ бүтээгдэхүүн байгаа нь өнгөрөгч удаагийн үзэсгэлэн худалдааныхаас 130 мянгаар нэмэгдсэн байна. Аж ахуйн нэгжүүд техникийн судалгаа, бүтээгдэхүүний инновац, брэндийн хөгжил, үйлдвэрлэл, борлуулалтын шинэлэг аргачлал зэрэг талаар хүч тавьж байгаа нь Хятад улсын гадаад худалдаа хүндрэл бэрхшээлийг сөрөн, нээлттэй хөгжлөө барьж буйн бодит илрэл юм гэжээ.

Цахимаар явагдсан тус удаагийн үзэсгэлэн худалдааны бүтээгдэхүүний танилцуулах лайв зэрэг арга хэмжээнд давхацсан тоогоор 284 мянга гаруй хүн оролцсон бол давхацсан тоогоор нийт 1 сая 894 мянга гаруй хүн үзэн арга хэмжээтэй танилцжээ. 2046 аж ахуйн нэгж VR хэлбэрээр бүтээгдэхүүнээ танилцуулсныг давхацсан тоогоор 163 мянга гаруй хүн сонирхжээ.