Кашгарт өвчний шинж тэмдэггүй 137 тохиолдол нэмэгдэв
2020-10-26 09:39:30  

Синьхуа агентлагийн мэдээ: Кашгар бүс нутгийн Кона сяньд 24-нд COVID-19 цар тахлын өвчний шинж тэмдэггүй 1 тохиолдол илэрсний дараа Шиньжян тус өвчтөнтэй ойр байсан, ойр байсан хүмүүстэй ойртсон хүмүүст маш түргэнээр нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн бөгөөд 10-р сарын 25-ны 14 цагийг хүртэлх байдлаар 137 хүний шинжилгээний дүн эерэг гарсныг тогтоожээ. Мэргэжилтний оношилсноор, эдгээр хүмүүс бүгд өвчний шинж тэмдэггүй халдвар авагсад юм байна.

Танилцуулснаар, Кашгар бүс нутагт нийт 4 сая 746.5 мянган хүнд шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд нэгэнтээ нийт 2 сая 835.3 мянган хүнээс нуклейн хүчлийн шинжилгээний дээж авч, эдгээрээс 334.8 мянган хүний шинжилгээний дүн нь тодроод байна. Үүнд Кона сяньд 245 мянган хүнд шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд өдгөө нэгэнтээ эдгээр бүх хүмүүст нуклейн хүчлийн шинжилгээ хийж, 86 мянган хүний шинжилгээний дүн тодорчээ. Дээр дурдсан шинээр нэмэгдсэн өвчний шинж тэмдэггүй халдвар авагсдаас гадна бусад хүмүүсийн дүн бүгд сөрөг байна.

10-р сарын 24-нд, Кашгар бүс нутгийн Кона сяний иргэдэд тогтмол хугацаатай шинжилгээ хийх явцад COVID-19 цар тахлын өвчний шинж тэмдэггүй халдвар авсан 1 тохиолдлыг илрүүлжээ. Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тус өвчтөн эмэгтэй, 17 настай, Кашгар бүс нутгийн Кона сяний Жаньмин шянгийн хоёрдугаар тосгоны иргэн юм. Мөн өдөр тус өвчтөнийг Кашгарын тогтмол эмнэлэгт шилжүүлж, тусгаарласан анагаахын ажиглалт хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэнгүй байна.