ШХАБ-ын орнуудын вакцины эрэлт хэрэгцээг харгалзана
2020-11-10 20:26:02  

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны орой Бээжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 20 дугаар хуралдаанд видео хэлбэрээр оролцож чухал үг хэллээ.

Ши Жиньпин онцлохдоо, улс орнуудын хамтарсан урьдчилан сэргийлэлт, хяналтыг чангатгаж, тахал өвчний эсрэг бие биенийхээ хүчин чармайлтыг дэмжиж, коронавиурсийн хяналт тандалт, шинжлэх ухааны судалгаа, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хятад улс гишүүн орнуудын урьдчилан сэргийлэх төв буюу CDC-д шууд утас ажиллуулахыг санал болгож байгаа бөгөөд тус байгууллагын улс орнуудын вакцины эрэлт хэрэгцээг идэвхтэй авч үзэхэд бэлэн байна.