БРИКС-ийн цаашидын чиглэлийг оновчтой барина
2020-11-18 17:32:23  

“Бид бүгд адилхан нэг хөлөг онгоц дээр бий. Салхин давалгаан ширүүсэх үед, бид чиглэлээ нэн оновчтой барьж, хэмнэлээ сайтар эзэмшсэн байх хэрэгтэй......” 17-ны орой Хятадын дээд удирдагч Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын 12-р уулзалт дээр видеогоор үг хэлж, БРИКС-ийн орнууд халдвартай тэмцэх, хамтын ажиллагаагаа ахиулах зэрэг талаар “тавыг баримтлах”-ыг дурдаж, олон төрлийн арга барилыг зарлаж, эв нэгтэй хамтран ажиллах, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулах содон мэдээлэл өгснөөр, хариуцлагатай том гүрний бодит ажиллагаа хийгээд биелүүлж бий үүргийг харуулсан байна.

БРИКС-ийн цаашидын чиглэлийг оновчтой барина

Хөгжиж буй орнуудын удирдан дагуулагчийн хувьд, БРИКС-ийн орнууд бол бүх дэлхийн хөгжлийн дутагдаж болошгүй нэгэн хүчин болсоор ирсэн юм. Өнөө дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй том өөрчлөлт болохын зэрэгцээ шинэ коронавирусийн халдварын их дэлгэрэлт давхцаж, бүх дэлхийн засаглалын алдагдал, итгэлийн алдагдал, хөгжлийн алдагдал, энх тайваны алдагдал улам ихэссэн байна. Үүнээс болж, БРИКС-ийн орнуудад адил бус хэмжээний өрсөлдөөн сорилт тулгарав. Барууны зарим хэвлэл “БРИКС-ийн өнгө буурав” гэх онол үзлээ дахин хөөрөгдөж, БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын итгэлийг дайрахаар оролдсон байна.

Үүнд чиглүүлэн Хятадын дээд удирдагч стратегийн гуйвашгүй шүүлт хийсэн байна. Энэ нь даруй энх тайван хийгээд хөгжил хэмээх цаг эриний гол уриа өөрчлөгдөөгүй, дэлхийн олон туйлшрал болон эдийн засгийн даяарчлал хэмээх цаг эриний урсгал эргэхгүй зэрэг болно. Энэ шүүлт нь БРИКС-ийн орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд “тайвашруулан тогтворжуулах” үүрэг гүйцэтгэсэн байна.

Тэгвэл шинэ байдалд хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх вэ ? Ши Жиньпин олон талт үзэл, эв нэгтэй хамтран ажиллах, нээлттэй шинэчлэл, эн тэргүүнд ардын амьжиргааг чухалчлах, ногоон хөгжил зэргийг багтаасан таван талт саналаа дурдаж, ганц талт үзэл, буруугаа бусдад түлхэх, ивээх үзэл зэргийг эсэргүүцэхээ тодорхойлсон байна. Эдгээр шүүлт магадлал хүн бүхний чихэнд хүрч чадаснаар, чиглүүлэх болон үйл ажиллагааны маш чанга бодит чанартай болсон байна.

БРИКС-ийн цаашидын чиглэлийг оновчтой барина

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хэлбэрэлтгүй байгуулж, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалж, Шямэньд БРИКС-ийн орнуудын аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншийн харилцааны шинэчлэлийн бааз байгуулахыг зарлав. Эдгээр нь БРИКС-ийн орнууд нэн өндөр чанартай, нэн уян хатан хөгжлийг хамтдаа биелүүлэхэд тустай төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжилд шинэ хөдөлгөгч хүчин сэлбэх болно. Халдварын байдал дэлхий ертөнцийн эмзэг буурай талыг илчлэв, гэвч хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц гэдгийг бас олон оронд нэн таниулж, “хөгжил бол аливаа асуудлыг зохицуулах ерөнхий түлхүүр мөн” гэдгийг нэн гүнзгий ойлгуулсан байна.

Салхин давалгаан ширүүсэх үед, хөгжлийн шинэ шатандаа удалгүй орох гэж байгаа Хятад улс, мөн хэлснээ заавал биелүүлдэг Хятад улс цаашдын хэлбэрэлтгүй үзэл болон бодит үйл ажиллагаагаар дамжин БРИКС-ийн орнуудын бодит хамтын ажиллагааны хойшдын чиглэлийг оновчтой барьж, хүн төрөлхтөний энэхүү том хөлөг онгоцыг “нэн сайн сайхан ирээдүй рүү залахад” туслах болно.