Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжинэ
2020-11-19 12:04:35  

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 19-ний өдөр Бээжинд Ази-Hомхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үйлдвэр худалдааны удирдагчдын яриа хэлэлцээнд видео хэлбэрээр оролцож, чухал үг хэлсэн байна.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс инновацын хөгжлийг дайчилж, технологи, боловсрол, үйлдвэрлэл, банк санхүүг нягт уялдуулсан инновацын системийг бий болгож, үйлдвэрийн гинжин холбоосыг тасралтгүй сайжруулж, Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс хөгжлийн шинэ үе шатандаа орохын дагуу өөрчлөлт шинэчлэл шинэ үүрэгт тулгарч байна, бид нэн их зориг гаргаж, нэн их арга хэмжээ авч гүн давхаргын тогтолцоо, механизмын саад бэрхшээлийг арилгаж, үндэсний засаглалын систем болон засаглалын чадавхын орчин үеийн байгуулалтыг ахиулна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, нээлттэй байх нь үндэсний хөгжил дэвшлийн урьдчилсан нөхцөл юм. Харин хаалт битүүмжлэл хийвэл хоцрогдох нь дамжиггүй. Хятад улс дэлхийн эдийн засаг, олон улсын тогтолцоотой гүнзгий уялдаж ирсэн. Хятад улс хэзээ ч түүхэн буцалт хийхгүй, өөрийнхөө л ашиг сонирхлыг хөөцөлдөн, бусдыг гадуурхах "жижиг тойрог" бүрдүүлэхгүй юм. 

Тэрээр хэлэхдээ,Хятад улс хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгож, нээлттэй, харилцан тус дэмжлэг үзүүлсэн дотоодын болон гадаадын хос эргэлтийг чухалчилж байна. Хөгжлийн шинэ төлөв байдалд Хятадын зах зээлийн нөөц хүчийг дайчилж, дэлхийн олон ороны нэн өргөн эрэлт хэрэгцээг хангах болно гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, энэ он гарснаас хойш, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч буй хэдий ч Хятад улс гадаадад нээлттэй байхаа баримталсаар ирж, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг багасгах, банк санхүүгийн зах зээлд орохыг тогтвортой ахиулах зэрэг нээлттэй байдлыг өргөжүүлэх бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн гэв.

Тэрээр хэлэхдээ,Хятад улс олон улсын хөдөлмөрийн хуваарилалтад илүү идэвхтэй оролцож, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, хангамжийн гинжин хэлхээ, үнэ цэнийн гинжин хэлхээтэй илүү үр дүнтэй уялдаж, гадаад солилцоо, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно. Бид Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй бүх улс орон, бүс нутаг, аж ахуйн нэгжүүдтэй идэвхтэй хамтран ажиллана гэжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, Ази, Номхон далайн орнууд боловсон хүчний солилцоо ихтэй байдаг бөгөөд тэнгис далай алсалсан болохоор газарзүйн хувьд ч маш их давуу талтай байдаг. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь амьжиргааны асар их хүчтэй гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, бид хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг үргэлжлүүлэн дэмжиж, инноваци, хөгжлийн алхааг түргэтгэн, бүс нутгийн дэд бүтцийн холболтыг ахиулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрч, алсын төсөөлөл зорилтыг бодит үнэн болгон, Ази, Номхон далайн ард түмэнд үр өгөөжийг хүртээх ёстой.