Америкийн үйлдэж буй гамшиг улам ихэссээр байна
2020-11-20 19:04:14  

Өнөө Америкт халдварын байдал нэгэнт хяналтаас гарах хэмжээнд хүрэв. Өнгөрсөн долоон хоногт Америкт халдварын батлагдсан шинэ тохиолдол өдөрт дунджаар 160 мянга гаруйд хүрч, өмнөх хоёр долоо хоногийн дундаж түвшнээс 77%-иар дээшилсэн байна. Орон нутгийн цагаар 18-ны өдрийн байдлаар, Америкт шинэ коронавирусийн халдвараар нас барсан нийт тохиолдол 250 мянга гаруйд хүрэв. Өнгөрсөн долоо хоног хүртэлх байдлаар, Америкт 1 сая 40 мянга орчим хүүхэд залуучууд шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдов.

Америкийн үйлдэж буй гамшиг улам ихэссээр байна

Харин иймэрхүү олон төрлийн сэрэмжлүүлэг Америкийн эрх баригчдыг хөдөлгөж чадаагүй байсаар, тэдний нүдэнд зөвхөн улс төрийн тэмцэл байгаа мэт. Сүүлийн үед Америкийн удирдагчид дахин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийг “Хятадын тахал” хэмээн худлаар цуурч, буруугаа бусдад түлхэх хуучин аргаа хэрэглэхийг оролдов.

Америкийн үйлдэж буй гамшиг улам ихэссээр байна

Хятад улс бол хамгийн түрүүнд халдварын талаар мэдэгдсэн орон юм, гэвч энэ нь халдварын эх үүсвэр Хятадад байгаа гэсэн үг биш юм. Нэн олон мэдээлэл болон судалгааны дагуу бүх дэлхийн олон орон, олон цэгт цөм вирусийн ул мөрийг илрүүлсэн байна, тэгэх мөртөө цөөн бус газарт цөм Хятадаас эрт илэрсэн байна. Вирусийн эх үүсвэр бол шинжлэх ухааны асуудал учраас эрдэмтэн мэргэжилтэд шинжлэх ухааны судалгаагаар дамжин дүгнэлтэд хүрэх шаардлагатай юм, ямарваа хүн гээд цөм эх үүсвэрийн асуудлыг улстөржүүлэх эрхгүй, нэн ч вируст шошго тэмдэг хадах ёсгүй юм.