Америкт буудлагын хэрэг гарчээ
2020-11-21 15:26:00  

Америкийн хэвлэлийн мэдээлснээр, 21-нд тус орны Висконсин муж улсын Воватоза хотын нэг худалдааны төвд буудлагын хэрэг гарч, найман хүн шархадсан бөгөөд халдлага үйлдэгч нь нэгэнт зугтсан болохыг цагдаагийн байгууллага мэдэгджээ.

Шархадсан хүмүүсийн долоо нь нас хүрэгсэд, нэг нь хүүхэд байсан бол одоогоор эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь ямар байгааг эх сурвалжид тодруулсангүй.