Хятад улс халдвар авсан иргэдээ эмчлэхэд зориулж тусгай төсөв гаргаж ажилласан
2020-11-21 15:24:49  

11-р сарын 20-нд зохиогдсон Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн албанаас хийлгэсэн мэдээ нийтлэх хурлаар тэмдэглэхдээ, КОВИД-19 цар тахал үүссэний дараа Хятад улс халдвар авсан иргэд эмчилгээний зардлаа төлж чадахгүй болох хүндрэлтэй байдлыг зохицуулж, цаг алдалгүй эмчилгээнд хамрагдахыг нь батлахын тулд иж бүрэн арга хэмжээ хэрэгжүүлэн, одоогийн байдлаар тусгай төсвийг 19 тэрбум 400 сая юаниар санхүүжүүлээд байна гэжээ.

Хятадын Эмчилгээний даатгалын үндэсний газрын орлогч дарга Чэнь Жиньпү хэлэхдээ, тахлын үед аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ сэргээхийг дэмжихийн тулд эмчилгээний даатгалын ажил хариуцсан байгууллага нэгжүүд эмчилгээний даатгалыг үе шаттай хөнгөлөх арга хэмжээ авсан. Одоогоор энэхүү арга хэмжээний ачаар аж ахуйн нэгжүүдийг 150 тэрбум юанийн эмчилгээний даатгалын төлбөрөөс чөлөөлсөн гэжээ.