Ази, Номхон далайн хамтын ажиллагааны шинэ цаг үеийг нээнэ
2020-11-21 21:57:08  

20-нд видео хэлбэрээр зохиогдсон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус 27-р уулзалт "Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын цогц байгуулах" зорилтоор тохиролцоонд хүрч, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны ирэх 20 жилийн чиглэлийг тодорхойлжээ. 

"Бид үүгээр шинэ гараа болгож, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ цаг эринийг нээх ёстой. " Видео уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “нээлттэй, багтаамжтай, инновацитай өсөлтийг биелүүлсэн, дэд бүтцээр харилцан холбогдсон, хамтран ажиллаж хамтдаа ашиг тус хүртсэн”  "Ази, Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогц байгуулах” үзэл баримтлалыг дахин санаачилсан бөгөөд анх удаа энэ тухайгаа дэлгэрэнгүй тодорхойлолт хийж, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжилд хүч сэлбэжээ. 

АПЕК-ийн дэргэдэх Эдийн засгийн судалгааны байгууллагын бодлогын дэмжлэгийн газрын тооцоогоор, цар тахлаас болж Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг сүүлийн 30 жилд анх удаа сөрөг өсөлттэй гарна. Харин өмнө нь боловсруулсан төлөвлөгөөгөөр бол Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг 20 гаруй жил хөтлөн дайчилж ирсэн "Богорын зорилт" энэ оны эцсээр хугацаа нь дуусна. Тэгвэл Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны цаашдын замнал юу болох вэ? Энэ бүхэн хөгжлийн  шинэ зураг төсөл, төлөвлөгөөг тулгам шаардаж байна.

Энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин "нээлттэй, багтаамжтай, инновацитай өсөлтийг биелүүлсэн, дэд бүтцээр харилцан холбогдсон, хамтран ажиллаж хамтдаа ашиг тус хүртэх" гэсэн дөрвөн талаар "Ази Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогц байгуулах”-ын утга учрыг нарийн тайлбарлаж, Ази, Номхон далайн бүс нутгийн хэтийн төлөвийг тодорхойлсон болно. 

Тэдгээрийн дотроос нээлттэй, багтаамжтай байх нь Ази, Номхон далайн хөгжилд хөтөлбөрийн чанартай ач холбогдолтой юм. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны 30 гаруй жилийн түүхийг эргэн харахад худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хялбарчлахыг хичээдэг бөгөөд эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа нь хоёр том  хөдөлгөгч хүчин болсоор ирсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд даяаршлын эсрэг урсгал газар авч, ДХБ-ын гомдол мэдүүлгийг зохицуулах байгууламж зогсонги байдалд орж, шинэ ерөнхий захирлыг сонгох ажил тээглэсэн зэрэг нь олон талт үзэл, эдийн засгийн интегралчлалд саад учруулсаар байгаа юм. Яг ийм зангилаа цаг үед Ши Жиньпин “Ази, Номхон далайн бүс нутаг үргэлжлэн манлайлах үүрэг гүйцэтгэж, энх тайван, тогтвортой байдал, олон талт үзлийг тууштай хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засгийг цогцлон байгуулах”-ыг онцолж байгаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн ирээдүйн хөгжилд утга агуулгын хувьд дээд түвшний удирдамж өгөх нь дамжиггүй.

Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал ажлын нэг болсон чөлөөт худалдааны бүс байгуулах явдал олны анхаарлыг ихээр татаж байна. Саяхан бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах үйл явц маш том алхам хийсэн явдал юм. Ши Шиньпин илтгэлдээ, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг эртхэн байгуулах ёстой. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрийг үзэглэж, Номхон далайг дамнасан иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрт нэгдэхийг Хятад улс идэвхтэй судалж, хичээж ажиллах болно хэмээн  мэдэгдсэн юм.

Энэ нь Ази, Номхон далайн бүс нутгийн интегралчлалын механизмд ашигтай бүх зохицуулалтад Хятад улс нээлттэй байр суурь авч буйг харуулж байна. Хятад улс дэлхийн улс түмэнтэй харилцаагаа нягтруулахыг хичээсээр ирсэн бөгөөд дэлхийн эрэлт хангамжийн гинжин хэлхээний хэвийн үйл ажиллагаа, мөн худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг хангахаар хүчин зүтгэж ирсэн хэмээн Шинэ Зеландын Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дэмжих комиссын гүйцэтгэх захирал Мэй Руики саяхан үнэлсэн байна.

Шинэ нөхцөлд, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах шинэ эрч хүч шаардагдаж байна. АПЕК-ийн интернет болон дижитал эдийн засгийн маршрутыг бүх талаар хэрэгжүүлж, дижитал бизнесийн орчныг бий болгохыг онцолсноос авахуулаад ирэх онд дижитал эдийн засгаар ядуурлыг бууруулах семинар зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн зэргээр Хятад улсын дэвшүүлсэн цуврал санал санаачилга, арга хэмжээ нь эдийн засгаа сэргээсэн туршлагаас үүдэлтэй, мөн эдийн засгийн хөгжлийн зүй тогтлыг оновчтой дагаж мөрдөн, Ази, Номхон далайн бүс нутагт шинэ өсөлт бий болгоход "түлхүүр" гардуулж байгаа юм.