“Цар тахлын дараах дэлхийн сэргээн босголт” олон улсын Тинк Танкуудын чуулганд үг хэлэв
2020-11-21 15:21:08  

“Цар тахлын дараах дэлхийн сэргээн босголт” олон улсын Тинк Танкуудын чуулганд үг хэлэв

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 20-нд болсон “Цар тахлын дараах дэлхийн сэргээн босголт” олон улсын тинк Танкуудын чуулганд видеогоор “Эв санаатай нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцолъё ” гарчигтай илтгэл тавьжээ.

Тэрээр илтгэлдээ: Удахгүй өнгөрөх 2020 он хүн төрөлхтний түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх болно. КОВИД-19 цар тахал, зуун жил тохиож байгаагүй өөрчлөлт хувиралтууд давхцан, олон улсын нөхцөл байдал дахин дөрвөн замын уулзварт зогссон юм. Удаад дараагийн хүндрэл бэрхшээл, хямралыг зохицуулах явцад хүн төрөлхтөн тасралтгүй өөрийгөө хурцалж байна. Улс орнууд гай зовлонгоосоо туршлага сургамж авах ёстой. Түүнчлэн хүнд бэрхийг эв санаа нэгтэйгээр хүчээ нэгтэн давж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлон байгуулахыг улам илүү хичээх ёстой гэжээ.

Тус удаагийн чуулганыг Индонезийн Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат бодлогын нийгэмлэг 11-р сарын 20-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.