Ази, Номхон далайн бүсийн хамтын цогцыг хэрхэн байгуулах вэ?
2020-11-21 15:23:24  

Ази, Номхон далайн бүсийн хамтын цогцыг хэрхэн байгуулах вэ?

Одоогоос жилийн өмнө буюу 2019 оны 11-р сард БРИКС-ийн орнуудын удирдагчдын Бразилиагийн уулзалтад оролцох үе БНХАУ-ын дарга Ши Жиньпин “нээлттэй, багтаамжтай, инновацитай өсөлтийг биелүүлсэн, дэд бүтцээр харилцан холбогдсон, хамтран ажиллаж хамтдаа ашиг тус хүртсэн” Ази, Номхон далайн бүсийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай дурдсан бол энэ оны 11-р сарын 20-нд тэрээр АПЕК-ийн удирдагчдын албан бус 27-р хуралд үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүсийн хамтын цогцыг хэрхэн байгуулах тухай тодорхойлсон аж.

Ази, Номхон далайн бүсийн хамтын цогцыг хэрхэн байгуулах вэ?

11-р сарын 20-ны орой, Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 27-р хуралд видеогоор үг хэлэхдээ, “энэ жил Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын нэг чухал үүрэгт ажил бол 2020 оноос хойших хамтын ажиллагааны хэтийн төлөвөө тогтоох явдал юм” гэжээ. Тэгвэл эл хурлаар “Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 2040 он хүртэлх Путражаяагийн хэтийн төлөв” гэгчийг хэлэлцэн баталж тэмдэглэхдээ, “2040 он гэхэд нээлттэй, амьжиргааны эрч хүчтэй, уян хатан, энх тайван Ази, Номхон далайн бүсийн хамтын цогцыг байгуулахыг бид эрэлхийлж байна” гэв.

Ази, Номхон далайн бүсийн хамтын цогцыг хэрхэн байгуулах вэ?

Ши Жиньпин видеогоор “Хамтаар Ази, Номхон далайн бүсийн хувь заяаны хамтын цогцыг байгуулъя” гарчигтай итгэл тавихдаа эн тэргүүнд “нээлттэй, багтаамжтай байх” гэдгийг онцолжээ. Харин энэ сарын 15-нд, Хятад улс болон АПЕК-ийн бусад 14 орон RCEP буюу бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсан юм. Энэ нь олон талт үзэл, чөлөөт худалдааны том ялалт хэмээн гаднынхан санал нэгтэй үзсэн байна.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Ази, Номхон далайн бүс ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг үргэлжлэн ахиулж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг эртхэн байгуулах ёстой. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрийг үзэглэж, Номхон далайг дамнасан иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрт нэгдэхийг Хятад улс идэвхтэй судалж, хичээж ажиллах болно” гэжээ.

Номхон далайг дамнасан иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр буюу CPTPP-г 2018 оны 12-р сарын 30-нд Япон, Канад, Австрали, Чили, Шинэ Зеланд, Сингапур, Бруней, Малайз, Вьетнам, Мексик, Перу зэрэг 11 орон албан ёсоор байгуулсан бол энэхүү хэлэлцээр нь нийт 498 сая хүнтэй бүс нутгийг хамарсан байдаг. Ши Жиньпин хэлэхдээ, бид бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг үргэлжлэн ахиулж, Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүсийг эртхэн байгуулах ёстой гэв. Тэрээр мөн Хятадын талын авч хэрэгжүүлэх хэдэн гол чухал үйл ажиллагааг танилцуулж хэлэхдээ, Хятад улс багтаамжтай худалдаа болон хөрөнгө оруулалтын семинар зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын үр шимийг улс орнуудын ард түмэнд хүртээмжтэй байлгах тухай санал санаачилга дэвшүүлэх болно. Мөн ирэх жил дижитал эдийн засгаар ядуурлыг буруулах тухай семинар зохион байгуулж, дижитал технологийн давуу талыг ашиглан, Ази, Номхон далайн бүсийн ядуурлыг буруулах үйлсэд хүч сэлбэх болно гэжээ.