Номхон далайг дамнасан иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрт нэгдэхийг хичээнэ
2020-11-21 15:18:54  

20-ны орой болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус 27-р хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, “Ази, Номхон далайн бүс ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг үргэлжлэн ахиулж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг эртхэн байгуулах ёстой. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрийг үзэглэж, Номхон далайг дамнасан иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрт нэгдэхийг Хятад улс идэвхтэй судалж, хичээж ажиллах болно” гэжээ.