Өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулав
2020-11-21 15:49:29  

19-нд Дэлхийн Худалдааны Байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний онлайн хэлэлцүүлэг хийж, олон улсын байгууллага, улс орнуудын засгийн газар, аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцож, дүрэм журамд суурилсан олон улсын худалдааны систем нь бодит ач холбогдлоо өгсөөр байгаа хэдий ч худалдааны орчны өөрчлөлтөд зохиоцон тасралтгүй өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцолжээ. 

Швейцарийн Холбооны Улсын дэд ерөнхийлөгч Палмланд: Олон улсын худалдаа бол асуудлыг зохицуулахыг төсөл төлөвлөгөө болохоос өөрөө асуудал биш юм. Цар тахал ДХБ, олон талт худалдааны системийн ач холбогдлыг аль ч үеэс илүү тод харуулж байна. ДХБ-ын хүрээнд тогтоосон дүрэм журам нь нээлттэй зах зээлийг хангадаг бол нээлттэй зах зээл нь эдийн засгийг шуурхай сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид хэн хэнээсээ салшгүй харилцан түшилцэж байдаг бөгөөд хамтаар асуудлыг зохицуулах төсөл хайхын чухал чанарыг энэхүү цар тахал дахин гэрчилж сануулж байна гэжээ. 

Хятадын Худалдааны дэд сайд Ван Шүвэнь хэлэхдээ, ДХБ нь хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, олон зуун сая хүнийг ядуурлаас гаргахад түүхэн хувь нэмэр оруулсан. Цар тахлын сөрөг нөлөөнд ч бүх гишүүд ДХБ-ын зарчмуудыг дагаж мөрдөн, худалдаанд саад тотгор учруулахаас зайлсхийж, худалдааг дэмжих талаар арга хэмжээ авах ёстой гэжээ. 

ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн дарга Дэвид Уокер хэлэхдээ, ДХБ байгуулагдсанаас хойш дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах талаар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэхдээ өнөө дэлхий ертөнц 25 жилийн өмнөхтэй харьцуулахад хол өөр болсон, ДХБ худалдааны орчинд дасан зохицохын тулд дүрэм журмаа шинэчилж, өөрчлөх шаардлагатай болж байна гэжээ. 

ДХБ 1995 онд байгуулагдсан, одоогоор 164 гишүүнтэй бөгөөд дэлхийн худалдааны 98 хувийг хамарч байна. Түүнээс өмнө нь гааль татвар, худалдааны ерөнхий хэлэлцээр байсан юм.