21-ний өдөр Хятадад халдварын 17 тохиолдол бүртгэгдэв
2020-11-22 11:44:57  

11-р сарын 21-нд, Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэр, бүтээн байгуулалтын корпуст Ковид-19-ийн халдвар авсан 17 тохиолдол бүртгэгдсэний 14 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бол 3 дотооддоо халдвар авсан тохиолдол байж, шинээр нас барсан буюу сэжигтэй тохиолдол гараагүй тухай Эрүүл мэндийн үндэсний хороо 22-ны өдөр мэдэгджээ. 

Мөн өдөр халдвар авсан 9 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, ойр хавьталтай 1107 гаруй хүмүүсийг анагаахын шинжилгээнээс гаргасан бол хүнд өвчтөн өмнөх өдрөөс 4-өөр нэмэгдэв. 

Хилийн чанадаас зөөвөрлөгдөж ирсэн нийт 301 тохиолдол бүртгэгдсний нэг нь хүнд өвчтөн байж, сэжигтэй тохиолдол гараагүй байна. Нийт 3775 тохиолдол бүртгэгдсэнээс 3474 өвчтөн эдгэрч, нас барсан тохиолдол гараагүй.

11-р сарын сарын 21-ний 24:00 цагийн байдлаар, 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, Шинжяны үйлдвэр, бүтээн байгуулалтын корпуст одоогоор халдвар авсан 316 тохиолдол байгаагаас 5 нь хүнд өвчтөн байж, нийт 81 мянга 481 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 4634 хүн нас баржээ. Нийт бүртгэгдсэн тохиолдол 86 мянга 431 хүрч, сэжигтэй тохиолдол гараагүй байна. Ойр хавьталтай хүн 876 мянга 138 байгаа бөгөөд 11 мянга 375 хүн анагаахын ажиглалтад байсаар байна. \Ренчинсоо\