Америкт 12 сая хүн халдвар авчээ
2020-11-22 11:15:42  

Жон Хопкинсийн Их Сургуулийн 21-нд нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо бүртгэлээс харахад, Америкт нийт 12 сая 19 мянга 960 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдож, тахлын улмаас 255 мянга 414 хүн нас барж, халдвар авсан болон нас барсан хүний тоо хамгийн олонтой улс орон хэвээр байна.

Эх Сурвалжийн дагуу Америкт ганц өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол сүүлийн үе бүр огцом нэмэгдэх хандлагатай болжээ. 11-р сарын 20-нд л гэхэд 195 мянга 542 хүн халдвар авсан нь тогтоогдсон нь тус оронд цар тахал их цар хэмжээтэй дэгдсэний дараах хамгийн олон хүн халдвар авсан нэг өдөр болсон аж.