Их Британи, Канад худалдааны үргэлжлэл хэлэлцээр тохиролцжээ
2020-11-22 16:04:54  

Их Британи, Канад хоёр орон худалдааны үргэлжлэл хэлэлцээр тохиролцож, Их Британи Европын Холбооноос гарах “шилжилтийн үе” дууссаны дараах хоёр орны худалдааны харилцааны тогтвортой байдлыг батлах болно. Түүнчлэн ирэх жилээс худалдааны шинэ хэлэлцээрийн тухай хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон хэмээн Их Британийн засгийн газар 21-нд зарлажээ.

Их Британийн Олон улсын худалдааны яам мэдэгдэл нийтэлж, одоогийн худалдааны харилцааг үргэлжлүүлэх нь Их Британи, Канад хоорондын 20 тэрбум Фунт Стерлингийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг тогтворжуулж, Их Британи Номхон далайг дамнасан түншийн харилцааны хэлэлцээр буюу CPTPP-д нэгдэхэд чухал боломж бүрдүүлсэн гэжээ. Тэрээр, одоогийн хэлэлцээр нь хоёр орон ирэх жил худалдааны шинэ хэлэлцээрийн тухай хэлэлцээ хийхэд “зам нээж” байгаа бол, шинэ хэлэлцээр нь дижитал худалдаа, хүрээлэн буй орчныг хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх ашиг зэрэг талаар чухал ахиц хийх төлөвтэй гэжээ.

Их Британийн Олон улсын худалдааны сайд Элизабет Истина “ирэх жил бид цоо шинэ бөгөөд маш эрч хүч бялхсан,  улам их боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгох бөгөөд иргэдийн амьжиргаанд улам их тустай хэлэлцээрт тохиролцохыг бид хүсэн хүлээж байна” гэв.

Энэ оны 1-р сарын 31-нд, Их Британи албан ёсоор Европын Холбооноос гарсан бол түүнээс хойших 11 сарыг “шилжилтийн үе” болгосноор энэхүү хугацаа нь удахгүй дуусгавар болно.