Халдлагын улмаас 7 хүн амиа алдав
2020-11-22 15:55:08  

21-ний шөнө Иракийн хойд нутгийн Салахуддин мужид гарсан халдлагын улмаас аюулгүйн хамгаалалтын албаны 7 ажилтан амиа алдсан тухай тус орны цагдаагийн албанаас мөн өдөр мэдэгджээ.

Салахуддин мужийн цагдаагийн албаны хүн Мохамед Бази Синьхуа агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, орон нутгийн цагдаагийн байгууллага болон Суннитийн бүлгийн өрхийн цэрэг 21-ний шөнө тус мужийн Байжи хотын хойд хэсгийн замын хажууд байрлуулсан тэсрэх бөмбөгийг зайлуулах явцад "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн сэжигтэй зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, ширүүн гал нээсний улмаас 3 цагдаа, 4 өрхийн цэрэг амь насаа алдсан бол өөр хоёр цагдаа шархадсан. Халдлага үйлдэгч дараа нь ойролцоох уулан руу зугтсан болохоор үхсэн амьд нь тодорхойгүй гэжээ.

2017 оны 12-р сард, "Исламын улс" -д чиглэсэн цохилт түүхт чанартай ялалт байгууллаа хэмээн Иракийн засгийн газар зарласан боловч дотоодод нь зарим хэт даврагч бүлэглэлийн үлдэгдэл этгээд халдлага үйлдсээр өнөөг хүрч байна. \Ренчинсоо\