“Дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, Глобал хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийн хамгаалагч” хэвээр байх болно
2020-11-22 19:45:19  

“Бид хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах зарчмын дагуу олон талт үзэл, нээлттэй, багтаамжтай байж, харилцан ашигтай хамтран ажиллаж, цаг үетэй алхаагаа нэгтгэх ёстой.”

21-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Их 20-ын удирдагчдын 15-р чуулга уулзалтын 1-р үе шатны хуралд видеогоор илтгэл тавихдаа ингэж хэлсэн бөгөөд цар тахлын дараах олон улсын дэглэм болон глобал засаглалын талаар зарчмын чанартай бодит санал санаачилга дэвшүүлж, Их 20 улам их хөтлөн дагуулах үүрэг гүйцэтгэхийг онцолсон юм.

Олон улсын эдийн засаг, худалдааны түүхийг эргэн харахад “нээлттэй байж л хамтаар урагшилдаг, харин, хаалттай байх юм бол бүгд ухардаг” болохыг анзаарч болох юм. Тиймээс “цаг үетэй алхаагаа нэгтгэх” бол няцашгүй журам ёс гэж болно. “Олон талт үзэл, нээлттэй, багтаамжтай байж, харилцан ашигтай хамтран ажиллаж, цаг үетэй алхаагаа нэгтгэх” гэдэг нь Хятад улсын удирдагч түүхэн ерөнхий хандлага, эдийн засгийн зүй тогтол зэргийг оновчтой эзэмдэж, дээр нь өөрийн орныхоо практикийг сайтар дүгнэж, мөн Их 20-ын орги үүрэг роль, хөгжлийн төлөв, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үзэл баримтлалыг харгалзсан гэдгийг тодорхой харуулж байна.

Одоогоос 12 жилийн өмнө, даян дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал үүссэн бол үүнийг зохицуулж, эдийн засгаа сэргээхэд түлхэц болох зорилготойгоор Их 20-ын удирдагчдын уулзалтын механизм байгуулагдсан байдаг. 12 жилийн турш энэхүү механизм нь хямралыг зохицуулах талаар глобал засаглалд ирэх тусмаа чухал үүрэг гүйцэтгэж, чухал индэр болсон байна. Өдгөө 2008 оны банк санхүүгийн хямралаас хол давсан цар тахлын сөрөг нөлөөг зохицуулах нь Их 20-ын өмнө тавигдаад буй тулгамдсан үүрэг болно. Түүнчлэн эл механизм нь цаашлаад глобал засаглалыг боловсронгуй болгох, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэх, ард түмэнд хүсэл эрмэлзэл авчрах зэрэг талаар ч ихийг хийж гүйцэтгэх хэрэгтэй болоод байна.

Бид одоо хүнд байдлаасаа яаж гарах вэ? Энэ тухай Ши Жиньпин хэлэхдээ, хүн төрөлхтөн дэлхийн хэмжээнд өвчин хижгээс сэргийлж хамгаалах том “халхавч хана” байгуулж, дэлхийн эдийн засгийн эргэлтийн том “артери”-иг саадгүй байлгаж, дижитал эдийн засгийн үүргийг гүйцэд бадруулан, улмаар багтаамжтай хөгжлийг биелүүлэх ёстой гэв. Түүнчлэн Их 20 нь улам олон арга хэмжээ авч хөгжиж буй орнуудад түлхүү дэмжлэг үзүүлэхийг Оросын ерөнхийлөгч В.Путин уриалсан бол өнөөгийн цар тахлаас улбаатай хямрал, эмзэг асуудлуудыг даруй зохицуулж, хүний алтан амь, амьжиргааг хамгаалж баталгаажуулахыг Саудын Арабын Ван Салман онцолсон байна.

“Хүн өндөрт гарч байж л илүү холыг харна.” Цар тахлын эсрэг олон улсын зохицуулалт гацсан, аж үйлдвэрийн гинжин хэлхээний уян хатан чанар хүрэлцэхгүй байгаа зэрэг асуудлыг хэрхэн зохицуулах тухай олон улсын хамтын нийгэмлэг өөр өөрийнхөөрөө бодож сэтгэсээр байна. Тэгвэл цар тахлын дараа чухам ямаршуухан олон улсын дэглэм тогтоох вэ? Глобал засаглалыг хэрхэн боловсронгуй болгох вэ? Энэ бүхэнд Их 20 чухам ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Ши Жиньпиний дурдсан “НҮБ-аар төв болгосон олон улсын системийг эрчимжүүлэх”, “эдийн засгийн интегралчлалын системийг боловсронгуй болгох”, “дижитал эдийн засгийн эрүүл хөгжлийг ахиулах”, “даяарчилсан өрсөлдөөн сорилтыг зохицуулах чадамжаа дээшлүүлэх” зэрэг дөрвөн санаачилга нь одоогийн глобал засаглалын дутагдлыг шууд чиглэсэн бөгөөд Хятад улсын удирдагч нийт хүн төрөлхтний маргаашийн төлөө бодож сэтгэж буйг харуулсан байна.

Үүнээс гадна, Ши Жиньпин бас халдварт өвчин хижгээс сэргийлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг хоёр талаас даяарчилсан сорилтуудыг зохицуулах чадамжаа дээшлүүлэхийг, мөн хямралыг зохицуулах бол Их 20-ын хамгийн орги үүрэг хариуцлага болохыг онцолсон юм. Ямартай ч цар тахлыг дарсны дараа Хятад улс үргэлжлэн “Дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, Глобал хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийн хамгаалагч” хэвээр байх болно.