Чилид 6.1 баллын хүчтэй газар хөдөлжээ
2020-11-22 16:03:30  

 Чилийн нийслэл Сантьяго хотод чичирхийлэл маш илэрхий байсан гэж Чилийн их сургуулийн газар хөдлөлтийн үндэсний төв мөн өдөр мэдэгджээ.

Тус төвийн гаргасан мэдээллээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 21-ний 21 цаг 54 минут, Бээжингийн цагаар 22-ны 8 цаг 54 минутад болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь төв хэсэгт орших Маулийн бүсийн Конституцьон сууриас баруун хойш 98 км зайд орших далайн эргийн бүсэд 40.8 километрийн гүнд байгаа юм байна. Мөн газар хөдлөлт цунами үүсгээгүй болохыг Чилийн тэнгисийн армийн Гидрологи, тэнгис судлалын газар мэдэгдэв.\Ренчинсоо\