Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын хөдөө тосгон хөдөө аж ахуйн яам болон Хөх мөрний гурван хавцлын ХХК 28-нд Хятадын төв нутгийн Хубэй мужийн И Чан хотод 150 хилэм загасыг усанд тавилаа.
Хятад хилэм загас бол улсын нэгдүгээр зэргийн дархан цаазтай зэрлэг амьтан бөгөөд Хөх мөрөнд байдаг өвөрмөц хилмийн төрөл юм. 20-р зууны сүүлчээр хүний үйл ажиллагааны нөлөөгөөр Хятад хилэм загас эрс багасаж байсан юм. 2017-2019 онд гурван жил дараалан хилэм загас өөрсдөө үржиж чадаагүй. Энэ удаа усанд тавьсан Хятад хилэм загас том биетэй, эр загас олон, үржих насанд хүрсэн тул тэднийг цаашид үржүүлэн өсгөхөд ашигтай юм.
Хөх мөрөн бол Хятадын ард түмний эх болсон мөрөн бөгөөд Хятадын цэнгэг усны загасны өлгийн нутаг, загасны генийн эрдэнийн сан болсон байдаг. Сүүлийн жилүүдэд олон зүйлийн шалтгаанаас болж Хөх мөрний усны амьтны эх баялаг ховордож, Хөх мөрний усны амьтныг хамгаалах, ялангуяа устах шахсан амьтныг хамгаалах нь маш тулгамдсан асуудал болоод байгаа юм. \Баатар орчуулав\