Халдварын 12 тохиолдол нэмж бүртгэгджээ
2020-12-01 10:22:50  

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, 11-р сарын 30-нд, Хятадын 31 муж (Өөртөө засах орон ба шууд харьяа хот), Шинжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст шинээр 12 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний дотроос 8 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 4 нь дотооддоо халдвар авсан тохиолдол юм байна. Түүнчлэн шинээр нас баралт, сэжигтэй тохиолдол илрээгүй. Тухайн өдөр мөн 12 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

11-р сарын 30-ний өдөр хүртлэх байдлаар Хятад улсад нийтдээ 86 мянга 542 хүн халдвар авч, 81 мянга 631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ.