Шиньжяны тухай цуурхал тарааж байна
2020-12-18 21:52:41  

Сүүлийн үед Хятад улсыг эсэргүүцэгч барууны зарим хүчний өдөөлтөөр Шиньжянтай холбоотой цуурхал дахин дэгдэж байна. Америкийн Зөвлөхүүдийн олон улсын бодлогын төвийн 15-нд гаргасан тайланд, Хятадын Шиньжяны 500 мянга гаруй Уйгарууд хөвөн түүх ажилд албадлагаар оролцлоо хэмээн гүтгэжээ. Европын Парламент 17-ны өдөр тогтоол батлан, Хятадын засгийн газар Шиньжяны Уйгар гэх мэт үндэстний цөөнхийг “албадлагаар ажил хөдөлмөрт оролцуулж байна” хэмээн дайрчээ.

Албадлагаар ажил хөдөлмөрт оролцуулах” гээгч нь хэрэг дээрээ хий хоосон, Хятад улсыг эсэргүүцэгчид болон тэдний ард байдаг захирагчдын хийсвэрлэн бүтээсэн зүйл юм. Хятадын засгийн газар зориулалттайгаар Шиньжяны олон үндэстний иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж байгааг “албадлагаар ажил хөдөлмөрт оролцуулах” -тай адилд үзэж, үнэн худлыг хутгалдуулан, Хятад улсын дүр төрхийг харлуулан, Хятадын үндэстнүүдийн харилцаанд хатгалга хийж, Хятад улсын хөгжлийг хязгаарлахыг оролдож байгаа хэрэг юм.

Сүүлийн хэдэн сар Хятад улс “Шиньжяны ажил хөдөлмөр ажлын байрыг баталгаажуулах ” цагаан ном, “Шиньжяны үндэстний цөөнхүүдийн ажил хөдөлмөр ажлын байрны судалгааны тайлан” зэрэг баримт бичгийг гаргаж, бодитой тоо баримт, амьд жишээ болон газар дээр нь очиж танилцах хэлбэрээр Шиньжяны үндэстний цөөнхийн ард иргэд “сайн дураараа ажлын байр сонгож” “ажил хөдөлмөрт нэр төртэй оролцож байгаа” бодит байдлыг нарийн танилцуулж, Шиньжяныг ажлын байраар хангах бодлого хөдөлмөрчдийн ажлын байранд орох хүсэлтийг нь гүйцэд хүндэтгэж, хөдөлмөрчдийн үндсэн эрхийг хуулийн дагуу баталгаажуулан, Шиньжяны ард түмний аз жаргалтай амьдрахад нь тус дэм болж буйгаа тодорхойлжээ.

Шиньжяны орон нутгийн захиргаа иргэдийн ажилд орох эсэх сонголтыг хүндэтгэж, хүсэлтийнх нь дагуу мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулах, ажлын байр танилцуулах индрийг байгуулах зэрэг дэмжих бодлого хэрэгжүүлэхдээ сайн дурд нь үндэслэдэг. “албадлагаар ажил хөдөлмөрт оролцуулсан” гээгч явдал огт байхгүй юм.

Хятадыг эсэргүүцэхээр хоолоо хийсэн тэдгээр хүмүүсийн хувьд үнэн бодит байдал ерөөсөө чухал биш, худал хуурамч мэдээлэл зохион тараах нь харин гол ажил нь байдаг. Шиньжянд “албадлагаар ажил хөдөлмөрт оролцуулж байна” хэмээх явдлаар шуугиан тарьж байгаа явдлаас барууныханд Шиньжяныг гутаан харлуулах гинжин хэлхээ бүрдсэн гэдгийг тодорхой харж болох юм, тухайлбал: Зөвлөхүүд мэргэжилтнүүд гээгч нь тайлан гаргана, дараа нь барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь сурталчилна, тэгээд Хятад улсыг эсэргүүцдэг зарим улс төрчид нь энэ боломжоо ашиглан, Хятад улсад заналхийлэх түүнчлэн хориг тавьдаг.

Цуурхлыг түм давтсан ч цуурхал хэвээрээ. Хятад улсын Шиньжянд авч хэрэгжүүлж буй бодлого, Шиньжяны хүний эрхийн үйлсийн талаар хөгжин дэвшсээр байгааг дэлхийн дийлэнх орнууд идэвхтэй үнэлэн дэмжсээр байгаа юм. Хятад улсыг эсэргүүцдэг барууны зарим хүчин ямар ёр хийсэн нь Шиньжян тогтвортой хөгжин цэцэглэж байгаа үнэн бодит байдлыг үгүйсгэж чадахгүй юм. Шиньжяны асуудлаар зориуд муухай хэрэг үйлдэх нь ямар ч үр дүнгүй дээрээ Шиньжяны асуудлаар улс төрийн оролдлого хийж, Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь ялагдах нь алтай юм.