Синьхуа агентлаг: 2014-2018 онуудад бүх Энэтхэгийн хэмжээнд ирвэсний тоо толгой 60% гаруйгаар нэмэгдэв гэж 21-нд тус улсын Байгаль орчны сайд Пракаш Жавадекар мэдэгджээ.
Пракаш Жавадекар мөн өдөр “Энэтхэгийн ирвэсний байдал 2018” тайланг нийтлэх үед хэлэхдээ: 2018 онд Энэтхэг улсын ирвэсний тоо толгой 12852 хүрэв, энэ нь 2014 онд нийт 7910 байна хэмээн магадлаж байсантай харьцуулахад 60% гаруйгаар нэмэгдсэн явдал юм гэжээ.
Уг тайлангаас үзэхэд, Энэтхэгийн Мадхья Прадеш, Карнатака, Махараштра муж ирвэсний тоогоороо эхний гуравт орсон бөгөөд тодруулбал Мадхья Прадеш муж 3421, Карнатака муж 1783, Махараштра 1690 ирвэстэй байгаа юм байна.