Ши Жиньпиний үнэлгээ хүлээсэн "Хятадын бүтээгдэхүүнүүд"
2020-12-30 17:38:14  

2020 онд нэг бүлэг Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпиний анхаарал, үнэлгээг хүлээснээс хойш, орон даяар маш моод болсон юм. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс эхлээд урлаг соёл, уран сайхны хэв маягийн уламжлалт ур чадвар, нууцлаг дээд зэрэглэлийн үйлдвэрлэл хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн интернетээр алдаршуулахын цаана нь үндэсний эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд санаа тавьдаг удирдагчдын санаа бодлыг тусгасан юм.

Ашиг ихтэй мөөгөнцөр

2020 оны 4-р сарын 21-ний орой, шууд нэвтрүүлгийн өрөөнд 20 сая гаруй интернет ашиглагчид 24 тонн мөөгөнцөрийг хормохон цагийн дотор зарж дуусгажээ. Ингэснээр "мөөгөнцөр" нь "интернетийн шинэ алдартан" болжээ.

Ши Жиньпиний үнэлгээ хүлээсэн "Хятадын бүтээгдэхүүнүүд"_fororder_微信图片_20201230172605

Өмнө өдөр нь Шааньши мужид ажил байдалтай танилцаж яваа Ши Жиньпин дарга Чинлингийн уулсын гүн дэх Жиньми тосгонд хүрэлцэн очжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга хөдөө тосгоны иргэдийг ядуурлаас гаргахад тусалсан нутгийн бүтээгдэхүүн мөөгөнцрийг өндрөөр үнэлсэн байна.

Ши Жиньпиний үнэлгээ хүлээсэн "Хятадын бүтээгдэхүүнүүд"_fororder_微信图片_20201230172523

 2020 он бол Хятад улс ядууралтай тэмцэх эцсийн шийдвэрт жил юм. Ши Жиньпиний хэлсэнчлэн, ядуурлыг бууруулах нь эцсийн төгсгөл биш харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн гараа юм гэжээ.

Гангийн үйлдвэрлэл илүү их ахиц гаргаж байна

5-р сард, Ши Жинпин дарга гангийн үйлдвэрлэлд өндөр үнэлгээ өгснөөр, энэхүү хатуу биетийг бүр гараар урж болохоор зөөлөн болтол хэвшүүлж чадсан бүтээгдэхүүнийг ард олон сайн мэдэх болжээ.

Ши Жиньпиний үнэлгээ хүлээсэн "Хятадын бүтээгдэхүүнүүд"_fororder_微信图片_20201230172505
Хүний үсний диаметрийн гуравны нэгээс бага хэмжээтэй энэ зэвэрдэггүй ганг "ган үйлдвэрлэлийн үнэт сувд" хэмээн нэрлэдэг. Сансар судлалаас өнөөгийн эвхэгддэг дэлгэцтэй гар утасанд хүртэл ашиглаж байна.

Бие даасан инноваци нь Шааньши мужийн Тайган олон улсын монополийг амжилттай даван гарч, зөөлөн ган үйлдвэрлэх дэлхийн цорын ганц бааз болох боломжийг олсон юм. "Тонноор зарах" -аас "грамаар зарах" болтол ган нь "Хятадад үйлдвэрлэв" үйлст шинэ тод үлгэр жишээ үлдээжээ.

Ши Жиньпиний үнэлгээ хүлээсэн "Хятадын бүтээгдэхүүнүүд"_fororder_微信图片_20201230172533
2020 онд Ши Жиньпиний танилцсан аж ахуйн нэгжүүдэд, үйлдвэрлэлийн хүчин чадлаа харуулсан компаниуд цөөн бус байсан юм.

 "Улаан туг" нэрэмжит авто машин

7-р сард авто машины үйлдвэртэй танилцсан Ши Жиньпин дарга юуны өмнө Хүнчи буюу “Улаан туг” нэрэмжит шинэ загварын машинд сууснаар, үндэсний брэнд дахин хамгийн онцлох цаг мөчөө угтан авсан юм.

Ши Жиньпиний үнэлгээ хүлээсэн "Хятадын бүтээгдэхүүнүүд"_fororder_微信图片_20201230172548
70 жилийн өмнө, Хятадын авто машины нэгдүгээр үйлдвэрлэл Шинэ Хятад улсын анхны дээд зэрэглэлийн автомашнийг үйлдвэрлэж байжээ. "Улаан туг" нь хятадуудын бие даасан ур чадварын бэлэг тэмдэг юм. Сүүлийн арван жилийн хугацаанд, авто машины нэгдүгээр үйлдвэрлэл үндэсний болон салбарын шинжлэх ухаан, технологийн 146 төрлийн шагнал, 5200 гаруй патентын эхрийг хүртсэн бөгөөд хуучин брэнд дахин шинэ хандлагатай болжээ. \Ренчинсоо\