Жиньми тосгон цахим платформоор дамжин орлогоо нэмэгдүүлэв
2021-01-07 18:17:39  

Хятадын умард нутгийн Шаанси мужид Жиньми хэмээх тосгон буй. Энэ тосгон уулдаа ядуу тосгон байжээ.

Жиньми тосгон цахим платформоор дамжин орлогоо нэмэгдүүлэв_fororder_xi15

Жиньми тосгоны байгаа энэ газар далайн түвшнээс 1000-2000 метр өргөгдсөн уулархаг бүс бөгөөд ой мод ихтэй, ус нь тунгалаг. Энд хүнс болон эмийн материалаар ашиглаж болох мөөг тариалахад тун тохиромжтой байдаг. Энэ төрлийн мөөг шим тэжээлийн үнэ цэнээр их учраас хол ойрд алдартай болжээ. Сүүлийн жилүүдэд Жиньми тосгоныхон энэ төрийн мөөгний тариалалтыг аж үйлдвэржүүлж, хятад уламжлалт эм бэлдмэл, аялал жуулчлал зэрэг аж үйлдвэрээ хөгжүүлсний улмаар иргэдийн амьдрал сайжирч эхэлсэн байна.

Жиньми тосгон цахим платформоор дамжин орлогоо нэмэгдүүлэв_fororder_1125883668_15874311138261n

2020 оны 4-р сард Жиньми тосгоны ухаалаг технологи ашиглан мөөг тариалах хүлэмжид нэгэн хүндэт зочин ирсэн. Тэр бол даруй Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин юм. Тэрбээр энэ удаад ирж ажил байдалд судалгаа хийсний нэгэн чухал зорилт бол даруй цар тахлын нөхцөл байдалд Хятадын тариачид хүндрэлийг хэрхэн туулж буйг ойлгох явдал байв. Тэрбээр тосгоны өргөн олон иргэдэд хандан хэлэхдээ: “Цахим худалдаа хөдөө аж ахуйн бүтээгдэүүний борлуулалтад чухал байна, ихээхэн үүрэг гүйцэтгэж болох талтай” гэж ярьсан юм.

Ши Жиньпин тус тосгоны цахим шууд нэвтрүүлгийн платформд лайк хийсэн нь сүлжээ ашиглагчдын дунд их тарж, мөн өдөр 20 сая гаруй хүн энэ нэвтрүүлэгт хандсан бөгөөд 24 тонн мөөг тэр дороо захиалагдан дуусав. Ийнхүү Хятадын сүлжээ ашиглагчид Ши Жиньпинийг “цахим платформын хамгийн хүчтэй бараа танилцуулагч” хэмээсэн байна.

Жиньми тосгон цахим платформоор дамжин орлогоо нэмэгдүүлэв_fororder_xi12

Жиньми тосгонтой адилхан Хятад улсын олон мянган тосгонд туслан хүндрэлээс гаргах нь Хятадын засгийн газрын 2020 оны хамгийн чухал үүрэг зорилт байлаа. 2020 онд Ши Жиньпин 11 удаа олон газарт судалгаа хийж, цар тахлын нөхцөл байдал дахь ядуугаас ангижруулах тэмцэлд нягт анхаарал хандуулав.

Цар тахал нь Хятад улсын ядуугаас ангижруулах тэмцлийн алхааг хориглож чадаагүй, харин хүндрэл бэрхшээлийн дунд шинэ арга зам олов. 2020 оны эхний гурван улиралд бүх Хятадын тосгонуудын интернет сүлжээгээр хийсэн жижиглэнгийн борлуулалт 1.2 их наяд юаньд хүрч, 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8% нэмэгджээ.