Хэн нь чухам Африкийн жинхэнэ найз вэ?
2021-01-11 22:11:20  

6 сарын өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Африк эв санаа нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх тухай дээд хэмжээний онцгой хурал дээр хэлэхдээ, цар тахлын эсрэг шуурхай хамтран тэмцэж, Хятад Африкийн хамтын ажиллагааг гуйвшгүй ахиулна гэжээ. Шинэ оны эхээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-гийн Африкийн таван оронд хийсэн айлчлал баялаг амжилтад хүрлээ. Хятад улсын Гадаад харилцааны сайд 31 жил дараалан шинэ оны эхний айлчлалаа Африкт хийж байгаа юм. Энэ нь уламжлалаа баримталж байгаа явдал бөгөөд Хятад Африк хамтран хүндрэл бэрхшээлийг хамт давах чин үнэнч найрсаг сэтгэлийг харуулж байгаа юм. Мөн ч Хятад Африкийн хамтын ажиллагааны өргөн боломж эрч хүчийг харуулж байгаа юм.

Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг үг нь Хятад Африкийн уламжлалт найрамдлын өвөрмөц онцлогийг харуулсан юм. Саяхан өнгөрсөн 2020 онд Хятад Африк бие биедээ туслан, олон улсын хамтын нийгэмлэг эв санаагаа нэгтгэн цар тахлын эсрэг тэмцсэн үлгэр жишээг бий болгосон юм. Өдгөө Африкийн орнууд цар тахал болон эдийн засгийн уналтын давхар сорилтод нүүрлэж байна. Африкийн жинхэнэ нөхөр, сайн андын хувьд Хятад улс нэг талаар одоод хүртэл мөн ноцтой байгаа Африкийн цар тахлын нөхцөл байдлыг зохицуулахад нь идэвхтэй тусламж үзүүлж, Африкийн орнуудад тулгам шаардагдаж буй цар тахлын эсрэг эмнэлгийн хэрэгслүүд болон вакцин үргэлжлэн нийлүүлж, эмчилгээний мэргэжилтний баг илгээх гэх мэтийн хамтын ажиллагааг өрнүүлэх юм уу эсвэл тусламж үзүүлж байгаа бөгөөд нөгөө талаар Африк эдийн засгаа хурдан сэргээхийг шуурхай дэмжиж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нь дэмжиж, чөлөөт худалдааны бүс байгуулахад нь тусламж үзүүлэн, Африкийн аж үйлдвэржилтийн үйл явцыг дэмжиж, шинжлэх ухаан технологийн инновацын хамтын ажиллагааг эрчимжүүлэх гэх мэт дөрвөн талаар хичээн ажиллаж, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг дэвшүүлсэн юм. Хятад улс энэ удаагийн айлчлалаар Конго (DRC), Ботсванатай “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах хоёр орны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүгээр дамжин, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны сүлжээг цаашид өргөтгөсөн бөгөөд Африкийн нүдэн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа хөгжүүлэх хөдөлгөх хүчээ дайчлах талаар чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хятад Африкийн хамтын ажиллагаа нь хэзээ ч битүүмжилсэн байдалд явагдахгүй дэрээ бусдыг гадуурхахгүй юм. Хятад улс Африкийн орнуудын хүсэлтийг хүндэтгэсэн үндэс суурин дээр Африкт тусламж үзүүлэх хүрээнд гуравдагч тал болон олон талуудтай хамтран ажиллаж, Африкийн энх тайван, хөгжлийн төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. 2020 онд Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт болсны дараа “Найман талын үйл ажиллагаа”-г бүх талаар өрнүүлж, ерөнхийдөө 70 гаруй хувийг нь хэрэгжүүлсэн байгаа юм. Шинэ онд Хятад улс мөн “жинхэнэ бодитой үнэнч дотно” үзэл баримтлал болон зөв итгэл үнэмшлийг үргэлжлэн баримталж, Африкийн найзуудтай стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүх талын хамтын ажиллагааны чанар чансааг дээшлүүлэн, Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцын харилцааг улам нягт болгоно.

   Хэн нь чухам Африкийн жинхэнэ найз вэХятад улс бодит үйл ажиллагаагаараа хариулт өгч байгаа юм