Америк маягийн “Үг хэлэх эрх чөлөө”
2021-01-11 22:05:52  

“Хүн нь байж байгаад хаягаа хаалгасан” гэдэг нь Америкийн удирдагчийн хувьд ичмээр сонин явдал юм. “Хүчирхийллийг өдөөх”-өөс нь болгоомжилж, Америкийн нийгмийн сүлжээнүүд түүний хуудсыг нь устгаж, нэвтрэх эрхийг нь бүрмөсөн хаажээ. “Үг хэлэх эрх чөлөө”-тэй хэмээн гайхуулж байдаг Америк ерөнхийлөгчийнхөө нийгмийн сүлжээн дээр чөлөөтэй үг хэлэх эрхийг нь хасаж, Америк маягийн “үг хэлэх эрх чөлөө”-ний инээдэм боллоо.

Америк маягийн “Үг хэлэх эрх чөлөө”_fororder_1

Өнгөрсөн 4 жилийн турш Америкийн удирдагч нийгмийн сүлжээн дээр дэндүү дураараа үг хэлж ирлээ. “Вашингтон пост сонин”-ы мэдээлснээр, 2020 оны 5-р сарыг хүртэлх байдлаар, Америкийн удирдагч албан тушаалдаа орсноос хойш нийгмийн сүлжээн дээр нийт 18 мянга гаруй “хуурамч юм уу эсвэл ташаа мэдээлэл” гаргажээ. Африк удамтай эрэгтэй Флойд цагаан арьстан цагдаад алагдсанаас болж хүмүүс жагсаж, үймээн дэгдсэн үед, өөрийнх нь хүсэлттэй нийцэхгүй сонгуулийн дүн гарсан үед Америкийн удирдагч хүчирхийллийг өдөөх чанартай үг яриагаар хомстоогүй. Америкийн нийгмийн сүлжээ яахдаа эртхэн үйл ажиллагаа авч хэрэгжүүлээгүй юм бэКапиталын ордонд хүчирхийллийн мөргөлдөөн гарсны дараа л эдгээр нийгмийн сүлжээнүүд “Гэнэт ухаарсан” мэт болох юм.

Өнгөн дээрээс нь харахад энэ үед Америкийн удирдагчийн хуудсыг хаасан нь нийгмийн сүлжээ хүчирхийлэл түгэхийг хориглож байгаа зүй ёсонд нийцсэн үйл ажиллагаа боловч хэрэг дээрээ үүний цаана нь улс төрийн хувийн бодолтой юм.

Америк маягийн “Үг хэлэх эрх чөлөө”_fororder_2

Америкийн удирдагчийн тушаалаа өгөх цаг арав хоног ч хүрэхгүй үед Капиталын ордны мөргөлдөөнөөр шалтаг болгож, түүнд болон түүнийг дэмжигчдэд чиглэсэн улс төрийн тооцоолол эхэлсэн байгаа юм. Ийм улс төрийн нөхцөл байдалд Америкийн нийгмийн сүлжээнүүд түүний үг хэлэх эрхийг нь хассан нь улс төрийн талаар зөв сонголт хийснээ харуулж байгаа төдийгүй энэ удаагийн хүчирхийллийн хэргийн талаар өөрийн хариуцлагаа зайлуулах оролдлого хийж байгаа юм. Тийм учраас хаах эсэх нь гол биш, харин үнэндээ улс төрийн завшигч хэрэг төдий юм.

Америк маягийн “Үг хэлэх эрх чөлөө” гэдэг нь эрх хүчтэнүүд дотооддоо өөртэй нь сөргөлдөгчийг дарж, гадаадад өрсөлдөгчөө дайрах улс төрийн багаж төдий юм.