Ши Жиньпин “Шинэ жилийн анхны хичээл”-дээ юу ярив?
2021-01-12 19:45:54  

Энэ жил Хятадын 14-р таван жил буюу 2021-2025 оны төлөвлөгөөний эхний жил тохиож байгаа юм. Энэхүү гараагаа хэрхэн амжилттай эхлүүлэх тухай Ши Жиньпин 11-ний өдөр Бээжинд болсон муж яам зэрэглэлийн гол гол удирдлагуудын семинарын нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ түүхийн орон байр, зорих чиглэл болон голчлон хийх ажлын талаар заавар өгчээ.

Тэрээр хэлэхдээ, шинэ хөгжлийн шатанд орж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгох нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн онол, түүх, бодит байдлын логикоос шалтгаалсан юм гэжээ.

Ши Жиньпин “Шинэ жилийн анхны хичээл”-дээ юу ярив?_fororder_11

Ши Жиньпин хэлэхдээ, шинэ хөгжлийн шатанд орох нь Хятадын хөгжлийн түүхийн орон байрыг тодорхойлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалтын удирдах зарчмыг тодорхойлж, шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгох нь Хятад улсын эдийн засгийн орчин үеийн замналыг тодорхойлно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, шинэ хөгжлийн шат бол социализмын эхний шат үе дэх нэгэн хэсэг мөн бөгөөд хэдэн арван жилийн хуримтлуулсан суурин дээр шинэ гараанд хүрсэн шат үе юм. ХКН ард иргэдээ удирдан хөл дээрээ зогсож, баяжин чинээлэгжиж чадсан бол цаашид хүчирхэгжих түүхий чанартай дэвшилд хүрэх шинэ шат үе юм гэжээ.

БНХАУ байгуулагдаад удаагүй байсан үед ХКН социализмын орчин үеийн улс болох зорилтыг тавьсан юм. Ирэх 30 жил бол бидний түүхийн энэ агуу зорилтоо биелүүлэхийн шинэ хөгжлийн шат үе юм гэж Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин “Шинэ жилийн анхны хичээл”-дээ юу ярив?_fororder_22

Тэрээр хэлэхдээ, социализмын эхний шат нь хөдлөхгүй, өөрчлөгдөхгүй, зогсонги шат биш бөгөөд ямар ч хүч оруулахгүйгээр өөрөө шилжин орох шат биш юм. Харин хөдөлдөг, идэвхтэй ажиллах боломжтой, хөгжлийн эрч хүчээр дүүрэн байдаг үйл явц юм. Тооноос чанарын түвшинд хүрэх хөгжил шинэчлэлийн үйл явц юм гэжээ.

Бидний намын удирдагчдын төр улсаа засахын нэгэн чухал зүйл нь ямар хөгжилд хүрэх, тэр хөгжилдөө яаж хүрэх хэмээх хоёр чухал асуултад сайтар хариулах явдал юм гэж Ши Жиньпин онцоллоо.

Ши Жиньпин хэлэхдээ, шинэ хөгжлийн үзэл баримтлал нь системтэй онолын тогтолцоо бөгөөд хөгжлийн зорилго, хөшүүрэг, арга хэлбэр, зам суваг зэрэг онол практикийн олон асуудлыг тайлбарлах юм. Хөгжлийн тухай ХКН-ын улс төрийн байр суурь, үнэт зүйлсийн тухай үзэл баримтлал, хөгжлийн загвар, замнал зэрэг улс төрийн чухал асуудлуудыг тодорхойлно гэжээ.

Ард иргэдээ аз жаргалтай амьдруулж, үндэстнээ сэргээн мандуулах нь ХКН орчин үеийн бүтээн байгуулалтыг удирдахын зорилт мөн бөгөөд шинэ хөгжлийн үзэл баримтлалын “ үндэс суурь”, “сүг сүнс” юм гэж Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.

Тэрээр хэлэхдээ, хамтаар баяжих нь эдийн засгийн асуудал төдийгүй намын улс төрийн засаглалын суурьтай холбогдох улс төрийн чухал асуудал юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгоход гол нь эдийн засгийн эргэлтийг шулуухан болгоход бий. Түүний өвөрмөц онцлог нь өндөр түвшинд биеэ даан хүчирхэгжих явдал юм. Шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгож, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгахад дотоодын эдийн засгийн эргэлтийн хүчтэй тогтолцоо, тогтвортой байдал бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.