Жинь Личүнь: Вакцин зэрэг нийгмийн дэд бүтцийг бий болгохыг тууштай дэмжиж байна
2021-01-13 22:16:38  

Энэ долоо хоногт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсаны таван жилийн ой тохиож байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч ноён Жинь Личүнь нэгэн ярилцлагадаа: Бид зуун жилд тохиогоогүй цар тахалд  нүүрлэж, манай байгууллага цаашид ажлын чиглэлээ уян хатан байдлаар тохируулж, холбогдох орнуудад анагаах ухаан, халдвартай тэмцэх дэд бүтцийг байгуулахад илүү их дэмжлэг үзүүлэх болно. Өнгөрсөн таван жилийн хугацаанд АДБХОБ нь олон талт хөгжлийг дэмжигч залуу банкны хувьд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдөж байна гэжээ.