Америкаар удирдуулахгүй байж болохгүй гэв
2021-01-13 21:15:04  

13-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижянь хэлэхдээ: АНУ НҮБ-д хамгийн их хувь нэмэр оруулсан эсэх талаар олон улсын хамтын нийгэмлэг өөрийн гэсэн ойлголттой юм. Гэвч НҮБ-д гишүүнчлэлийн төлбөрөө өгөөгүй байгаа хамгийн том орон нь АНУ юм, энэ нь үндэс баримттай зүйл юм, Америк байнга л “гэрээгээ устган” “группээсээ гарч байдаг”-ийг хэн хүнгүй мэдэх юм гэжээ.

11-нд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Помпео олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжин хэлэхдээ: НҮБ-д хамгийн их хувь нэмэр оруулж байгаа орны хувьд, АНУ нь тус орны татвар төлөгчид болон тус орны ашиг сонирхлыг тэргүүн байранд тавих болно, НҮБ Америкаар удирдуулахгүй байж болохгүй, АНУ өнгөрсөнтэйгээ адил олон талт үзлийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм гэжээ.

Зао Лижянь хэлэхдээ: Ши Жиньпин дарга НҮБ байгуулагдсны 75 жилийн ойн дээд хэмжээний цуврал хуралд оролцох үе, том чухал санаачлага болон арга барилуудыг дахинтаа зарласан явдал нь Хятад улс олон талт үзлийг дэмжиж, олон улсын энх тайван болон хөгжлийг ахиулах үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйг харуулсан байна, энэ олон улсын хамтын нийгэмлэг бүгд мэдэж буй бодит байдал юм гэжээ.