Хятадын вакциныг 10 сая гаруй тун тариад байна
2021-01-13 20:46:34  

13-ны үдээс хойш Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх халдвараас сэргийлэн хянах механизм хэвлэлийн бага хурал хийж, сүүлийн үед шинэ коронавирусийн уушгины халдварыг хяналтдаа авсан болон эмчлэн эдгээсэн холбогдох байдлыг танилцуулав. Хятадын халдварт өвчнийг хянах төвийн дэд дарга Фэн Зижянь уг хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа: одоо Хятадын олон газарт хэсэг хэсгээр болон ганц хоёроор халдвар гарч байгаа, өвөл болсны дараа бүх дэлхийн олон газарт халдвар дахин ихээр дэгдэх болсноос, гаднаас Хятадад зөөвөрлөгдөн орж ирэх дарамт ихэссэний нэгэн тусгал нь энэ юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: Төрийн Зөвлөлийн дэргэдэх халдвараас сэргийлэн хянах механизм нэгэнт сэргийлэн хянах арга хэмжээнүүдийг нийтлэв, цаг алдалгүй илрүүлэн цаг алдалгүй хяналтдаа авч чадвал, шинэ коронавирусийн уушгины халдвар ихээр дэлгэрэх ёсгүй юм гэжээ.

Бээжингийн Кэшин Жүнвэй биотехнологийн ХХК-ий ерөнхий захирал Инь Вэйдүн хэлэхдээ: манай компаний шинэ коронавирусийг устгах вакцин Бразил, Турк, Индонез болон Чили зэрэг оронд III үе шатны клиник судалгаагаа эхэлсэн байна, үүний дотор, Турк улс дахь хамгаалалтын байдал 91.25%-д хүрсэн байна гэжээ.