5G-г хамтдаа хуваалцах ёстой
2021-01-13 22:06:58  

13-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижянь хэлэхдээ: 5G технологи бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тэргүүлэх, удирдан дагуулах болон индэрийн чанартай шинжлэх ухаан технологи юм, 5G-гийг нээн ашиглахыг олон орон хамтдаа зөвшилцөн хамтдаабайгуулан хамтдаа хуваалцах ёстой хэмээн Хятадын тал үзсээр ирсэн юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс нэгэнт бүх дэлхийн хамгийн том суурин болон хөдөлгөөнт сүлжээг бүрдүүлсэн байна, Хятадын хөдөлгөөнт холбооны технологи 5G-гийн салбарт чухал том амжилт гаргасан байна. Гэвч хэсэг хугацааны турш, Америкийн зарим улс төрчид Хятадын аж ахуйн нэгжийн 5G төхөөрөмжийг хэрэглэхгүй байх талаар бусад орныг айлган сүрдүүлсээр ирсэн юм.

Зао Лижянь холбогдох асуултад хариулах үе тэмдэглэхдээ: Хятадын дээд шинжлэх ухаан технологийн аж ахуй нэгжийн 5G-гийн салбарт олсон ахицыг олон бүгд мэднэ. Сүүлийн жилд Хятад улс нь бүх дэлхийн 5G-гийн тусгай ашгийн эрх эрмэлзлэгчдийн төвлөрсөн газруудын нэг болж, 5G-гийн сүлжээний цар хэмжээ болон хэрэглэгчдийн тоогоор цөм дэлхийн тэргүүн байранд орж, 5G-гийн үйлдвэрлэлийн ерөнхийлсөн бодит хүчин бүх дэлхийн дээд түвшинд хүрсэн байна гэжээ.

Зао Лижянь хэлэхдээ: шинжлэх ухаан технологийн салбарт үзэл суртлаар технологийн хөгжилд зааг хязгаар тавьж, хүний оролцоотойгоор харш саад бий болгож, цаашлаад үндэсний аюулгүй байдлын ойлголтыг хавтгайруулж, тогтсон орон болон тогтсон аж ахуйн нэгжид цохилт өгөх нь шинжлэх ухаан технологийн хөгжлийн үндсэн дүрмээс зөрчиж, олон орны хамтын ашиг сонирхолд нийцэхгүй юм гэжээ.