Хятадын эдийн засаг сэргэлт нь дэлхий нийтэд үр өгөөжтэй
2021-01-13 21:33:44  

13-нд, Даяаршлын судалгааны төвөөс зохион байгуулсан семинарт оролцсон Дэлхийн Банкны албан тушаалтнууд илэрхийлэхдээ, 2021 онд Хятадын эдийн засаг эрчтэй сэргэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг хувь нэмэр оруулна гэжээ.

Дэлхийн Банкнаас саяхан гаргасан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдал" -ын хамгийн сүүлийн тайланд тэмдэглэхдээ, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн агшилт бага, нөгөө талаар Хятадын эдийн засаг сэргэж байгаагийн улмаас 2020 онд дэлхийн эдийн засгийн уналт урьдын төлөвлөж байснаас ялимгүй доогуур байна. Эдгээрийн дотор Хятадын эдийн засаг хоёр хувиар өсөх төлөвтэй байна. Дэлхийн Банкны Хятад, БНСУ, Монголын асуудал хариуцсан товчооны захирал Рүй Зэ хэлэхдээ, Хятадын эдийн засгийн сэргэлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд тусална гэж үзэж байна гэжээ.

Ковид-19 халдварын эсрэг вакциныг өргөн хүрээнд түгээхээс шалтгаалж, дэлхийн эдийн засаг 2021 онд 4% -иар өсөх төлөвтэй бөгөөд Хятадын эдийн засаг 7.9% -иар өсөх магадлалтай байгааг тайланд дурджээ. Дэлхийн Банкны Шударга өсөлт, санхүү, механизмыг хариуцсан орлогч даргын үүрэг гүйцэтгэгч, Урьдчилан төсөөлөх товчооны захирал Айхан Госс хэлэхдээ, Хятад улсын эдийн засгийн сэргэлт нь дэлхий дахинд маш эерэг нөлөө үзүүлж байна гэжээ.

Н.Пүрэвжав