Хятадын эдийн засгийн сэргэлтээс дэлхий дахин ашиг хүртэнэ
2021-01-14 18:24:29  

1-р сарын 13-нд болсон даяаршлын зөвлөхүүдийн байгууллагын яриа уулзалтад дэлхийн банкны албан тушаалтнууд хэлэхдээ, 2021 онд Хятад эдийн засаг эрчтэй сэргэн хөгжих бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.

Дэлхийн банкны сүүлийн үед нийтэлсэн дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд харуулснаар, хөгжингүй эдийн засгийн цогцын эдийн засгийн уналт бага байгаагийн дээр Хятадын эдийн засгийн сэргэн хөгжих эрч хүч төсөөлснөөс хүчтэй байгаа тул 2020 оны дэлхийн эдийн засгийн уналт нь урд нь төсөөлж байснаас арай жаахан дээр байна. Үүнд Хятадын эдийн засаг 2%-ын өсөлттэй байх болно. Дэлхийн банкны Хятад, БНСУ, Монгол улсын хэрэг хариуцсан дарга Мартин Райсер хэлэхдээ, Хятадын эдийн засгийн сэтгэлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ашигтай юм гэжээ.

Тэр хэлэхдээ, Хятад улс нь худалдааны хамтын ажиллагааны түншийн хувьд дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр хүч болж байгаа юм. Ялангуяа хэрэглээний хувьд хэрэглэгчдийн хэрэглээний чадвар нь тасралтгүй нэмэгдэж байна. Цар тахал нь дижитал шинэчлэлийн явцыг түргэтгэж байна. Хятад улс энэ талаар маш сайн үлгэр дуурайл болсон юм. Цахим худалдааны хөгжил, банк санхүүгий дижитал технологи болон бусад ажил төрлийн дижитал техникийн уялдаа холбоо нь Хятадын эдийн засгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч сэлбэж, ирээдүйн хэрэглээнд шинэ тогтвортой хүчин зүйл хангаж байгаа юм гэжээ. 

Уг тайланд тэмдэглэхдээ, шинэ коронавирусийн вакциныг өргөн хүрээнд тарихыг дагалдан, 2021 онд дэлхийн эдийн засаг 4% өсөх магадлалтай байна. Үүнд Хятадын эдийн засаг үргэлжлэн өсөн нэмэгдэж 7%-д хүрэх боломжтой байна. Дэлхийн банкны шударга өсөлт, банк санхүү болон системийн ажил хариуцсан орлогч захирал болон төсөөллийн газрын дарга Айхан Косе хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхий дахины хувьд маш эерэг үр ашиг авчрах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт нь маш чухал юм. Хятадын эдийн засгийн түргэн өсөлт нь нэг тал, үүнээс гадна бас нэг чухал үр ашиг нь бусад хөгжиж буй орнуудад нөлөөлөх болно. Учир нь Хятад улс бол дэлийн хамгийн том хэрэглээний зах зээл юм. Зах зээл, бодлого зэрэг талаар холбогдох үр ашигтай байж, маш идэвхтэй нөлөө үзүүлэх болно гэжээ. 

Сүүлийн үед дэлхийн банкийг оролцуулсан маш олон орны олон улсын эдийн засгийн байгууллага энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай өөдрөг төсөөллүүд дэвшүүлж, Хятад улсад маш их итгэлтэй байна. Энэ талаар Бээжин их сургуулийн хөгжлийн судалгааны дээд сургуулийн захирал Яо Ян хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүчирхэг их хөдөлгөх хүч хангах болно гэжээ.

Тэр хэлэхдээ, Өдгөө Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг хувийг эзэлж байна. Хятадын эдийн засаг өсвөл дэлхий дахин түүнээс ашиг хүртэх болно гэжээ.