Ираны тэнгисийн арми Улаан тэнгист эргүүл хийнэ
2021-01-14 11:03:40  

Синьхуа агентлаг: Ираны Тэнгисийн арми Улаан тэнгисийн бүсэд хийх эргүүлээ сэргээнэ гэж 1-р сарын 13-нд тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мохаммад Багхерни мэдэгджээ.

Ирамны Тасним мэдээний агентлагийн мэдээлснээр, Ираны Тэнгисийн арми мөн өдөр Оманы булангийн бүсэд “Тэнгисийн армийн хүчин 99” хэмээх цэргийн сургуулилт хийжээ. Сургуулилтын ахуй талбайд Мохаммад Багхерни “Ираны бизнесийн хөлөг онгоц өмнө нь Улаан тэнгисийн бүсэд бага зэрэг дайсагналын үйл ажиллагаанд өртсөн, Ираны арми тус усан бүсэд хийх эргүүлээ сэргээж, Ираны бизнесийн болон тээврийн хөлөг онгоцны аюулгүй байдлыг хамгаална” гэж хэлжээ.

Ираны арми энэ сарын 5-наас эхлэн иж бүрэн цэргийн сургуулилт явуулж байна. Бие даан судлан бүтээсэн хэдэн зуун нисэгчгүй нисэх онгоц Семнан мужид болсон буудлагын сургуулилтад оролцож, төрөл бүрийн 700 шахам хөлөг онгоц Персийн булангийн бүсэд дасгал сургуулилт хийжээ.