Дэлхийн банк эдийн засгийн тайлан нийтэлжээ
2021-01-14 16:01:36  

Саяхан Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн үеийн “дэлхийн эдийн засгийн төлөв байдал” тайланд, цар тахлын нөхцөл байдлын улмаас 2021 оны өмнөх хагаст дэлхийн эдийн засаг мөн л уналттай байдалд байх болно гэжээ. 

13-нд Даяаршлын зөвлөх байгууллагаас хийсэн тайлангийн семинарт Дэлхийн банкны тэргүүн хэлэхдээ, хөрөнгө оруулалтын бууралт, өр зээлийн өсөлт нь цар тахлын дэлхийн улс орнуудын эдийн засагт үзүүлж буй гол нөлөөлөл юм. Харин Хятад улсын хувьд маш өөр байж, эдийн засаг нь хурдтай сэргэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, ялангуяа Зүүн Ази болон шинэ хэлбэрийн эдийн засгийн цогцын эдийн засгийн сэргэлтийг маш сайн дэмжсэн гэлээ.  

Дэлхийн банк онцлохдоо, 2020 онд Хятад улс цорын ганц эдийн засгийн өсөлтийг хадгалсан эдийн засгийн цогц болсон гэжээ. Дэлхийн банкнаас төсөөлөхдөө, 2021 онд Хятадын ДНБ-ий өсөлт 7.9% -д хүрэх төлөвтэй байна гэжээ.

Дэлхийн банкны Хятад, БНСУ, Монгол улс дахь захирал Мартин Райзер хэлэхдээ, Хятад улс  "V хэлбэрийн" сэргэлт хийж байхад бусад улс орнууд "L хэлбэртэй" сэргэлт хийж байгаа юм. Дэлхийн хөрөнгө оруулалтын бууралтын нөхцөлд Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ тогтвортой хэвээр байна. Хятад улс хэрэглээгээ эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэж үзэж байгаа  бөгөөд дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байна.