АНУ-ын ашиг тусыг мөнгөн туламчууд барьцаалав
2021-01-14 11:13:34  

Хятадын Төв Радио Телевизийн \ХТРТ\ сэтгүүлч Тянь Вэй саяхан Сингапурын алдартай дипломатч, эрдэмтэн Махбубаниг сурвалжиллаа.

Махбубани хэлэхдээ: Америкийн чөлөөт мэдээллийн хэрэгслүүд өдөржингөө Д.Трампыг дайраад байгаа нь үнэн хэрэгтээ “гол асуудлаас зугтан, хэрэггүй зүйлийг чухалчилж буй” явдал юм. Учир нь АНУ-ын дотоодын асар их хагарлын уг үндэс Д.Трамп биш, харин АНУ “баячуудын улс орон” болж, хэлээд яриад байгаа “ардчилсан улс” нь биш болсноос шалтгаалж байна. АНУ-ын ашиг тус нэгэнтээ нийт хүн амын “дээд давхарга”-д байгаа 1%-ийн хүмүүст барьцаалагдав. Улсын дотоодын бусад шат давхаргынханд ямар ч ололт амжилт мэдрэгдэхээ больсон төдийгүй өөдрөг бус сэтгэгдэл тасралтгүй даамжирч байна гэжээ.

Жо Байден тушаалд орсноосоо хойш ашиг хорыг тэнцүүлэн, дараа нь магадгүй Д.Трампаас хуулийн хариуцлага нэхэмжилхээр шийдэж болзошгүй. Гэтэл энэ нь Д.Трампыг дэмжигчид болон байр суурь нэгтэй хүмүүсийн асар их эгдүүцлийг зайлшгүй дэгдээж, АНУ-ын байдал мөн л төсөөлөхийн аргагүй байдалтай болох болно гэж Махбубани үзсэн байна.

АНУ-ын өмнөх Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон сүүлийн үед Д.Трампт итгэл үл үзүүлэхийг зарлахыг дэмжихээ мэдэгджээ. Гэтэл тэрээр хэлсэн үгэндээ: “Цагаан арьстан бүхнээс дээгүүр үзэл” оршсоор байгаа нь Конгрессын ордныг булаан авсан үймээн үүссэний гол шалтгаан гэсэн байна.