Д.Трампт итгэл үл үзүүлэхийг зарлав
2021-01-14 10:24:40  

Д.Трампт итгэл үл үзүүлэхийг зарлав_fororder_u=1250176294,2491020439&fm=11&gp=0

13-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Д.Трампт итгэл үл үзүүлэхийг (импичмент) зарласан баримт бичгийг санал оруулалтаар батлав. Тус баримт бичигт түүнийг “эмх замбараагүй байдал үүсэхэд өдөөн тухирсан” хэмээн буруутгажээ. Ингэснээр Д.Трамп АНУ-ын түүхэнд өөрт нь хоёр удаа итгэл үл үзүүлэхийг зарласан анхдагч ерөнхийлөгч боллоо.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 13-ны үдээс хойш бүх танхимын санал хураалт явуулж, дэмжсэн 232, татгалзсан 197 саналын дүнгээр итгэл үл үзүүлэхийг зарласан баримт бичгийг баталсан байна. Тус танхимын Ардчилсан намын бүх гишүүд, Бүгд найрамдах намын 10 гишүүн тус баримт бичгийг дэмжжээ.

Д.Трамп улс орондоо “илт бөгөөд бодиттой аюул занал” болж байна гэж санал хураалтын өмнөхөн Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси хэлжээ. Итгэл үл үзүүлэхийг зарлахыг эсэргүүцсэн Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намчуудын хошууч Кевин Маккарти хэлэхдээ: Конгрессын ордонг үймүүлсэн хэрэгт Д.Трамп “хариуцлагатай” гэсэн байна.

Итгэл үл үзүүлэхийг зарласан хэрэг дараачийн алхамд Сенатын танхим шүүн хэлэлцэх шатанд орох бөгөөд багаар тооцоход бүх сенатуудын 2/3 хувь нь дэмжсэн тохиолдолд Д.Трампт гэм бурууг нь тогтоох аж. Конгрессын Сенатын танхимд олонхын суудалтай Бүгд найрамдах намын тэргүүн Митч Макконнелл мөн өдөр хэлэхдээ, Сенатын танхим итгэл үл үзүүлэхийг шүүн хэлэлцэхийн төлөө хурлаа урьдчилан сэргээхгүй гэдгийг мэдэгджээ. Ингэснээр энэ нь итгэл үл үзүүлэх хэргийг шүүн хэлэлцэх үйл явц шинэ ерөнхийлөгч Жо Байден 1-р сарын 20-ны үдэд тангараг өргөн тушаалд орохоос өмнө явагдахгүй гэдгийг харууллаа.