Ши Жиньпин дарга Америкийн “Старбакс” компанийн зөвлөлийн захиралд хариу захиа илгээв
2021-01-14 16:00:17  

1-р сарын 6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн “Старбакс” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр хүндэт захирал Говард Шульцт хариу захидал илгээж, тэр болон “Старбакс” компанийнхан Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулах, хоёр орны харилцаа хөгжихөд цаашид ч идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжив.

Ши Жиньпин хариу илгээсэн захидалдаа: ХКН-ын удирдлагаар 1.4 тэрбум Хятадын ард түмэн бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах, социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг хийхийн тулд урт удаан хугацааны шаргуу хичээл зүтгэл гаргаж байна. Хятад улс социалист орчин үеийн улс орон болгон бүх талаар бүтээн байгуулах шинэ замналаа эхлүүлэв. Цаашид “Старбакс” зэрэг Америкийн компаниудыг багтаасан дэлхийн олон орны компани нэгж Хятад улсад хөгжихөд өргөн уудам орон зай хангах болно. Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хоёр орны харилцааны хөгжлийг урагш нэмэгдүүлэхэд идэвхтэй хүчин чармайлт гаргахыг “Старбакс” компанид хүсэж байна гэж онцлон тэмдэглэлээ.

Өмнө нь Говард Шульц Ши Жиньпин даргад захиа ирүүлж, Хятад улс Ши Жиньпин даргын удирдлага дор бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулахаар буйд баяр хүргэн, түүнчлэн Хятадын ард түмэн болон Хятадын соёлыг бахархан хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн юм.