Америкийн банк санхүүгийн салбарыг юу хийхээ мэдэхгүй болгожээ
2021-01-14 15:59:05  

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Ерөнхийлөгч Трампын өнгөрсөн оны эцсээр гарын үсэг зурсан АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Хятадын армийн мэдэлд байдаг эсвэл хянадаг компаниудад хөрөнгө оруулахыг хориглосон захирамжийн тухай Блүүмберг 13-ны өдөр мэдээлэхдээ, энэ оны 1-р сарын 11-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн гүйцэтгэх захирамжийн дагуу АНУ-ын банк санхүүгийн салбар юу хийхээ мэдэхгүй байгаа бөгөөд захирамжийн агуулга тодорхойгүйгээс болж, зах зээлд өргөн нөлөөлж болзошгүй юм. 

Энэхүү захиргааны тушаал нь АНУ-аас бусад олон хөрөнгө оруулагчдыг хязгаарлаж, хувьцаа, бонд, санхүүгийн дагалт бүтээгдэхүүний борлуулалтын ачааллыг нэмэгдүүлж, гүйлгээг бууруулж болзошгүй гэж тайланд дурджээ.

Дээр дурдсан захиргааны тушаалын талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, АНУ-ын засгийн газар Хятадын цэрэг-иргэний нэгдэн хөгжих бодлогыг улс төрийн шалтгаанаар хорон санаатай гүтгэж, үндэсний эрх мэдлээ урвуулан ашиглан, хятадын компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлж, зах зээлийн өрсөлдөөний зарчим, олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийг ноцтой зөрчиж,Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хэвийн хамтын ажиллагаанд ноцтой нөлөөлж байна. Энэхүү үйлдэл нь Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хохироох төдийгүй АНУ зэрэг олон орны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохирооно гэжээ.