Олон талт үзлийг баримтлахыг онцлов
2021-01-14 15:55:52  

Орон нутгийн цагаар 1-р сарын 13-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Индонезид айлчлах үеэрээ олон талт үзлийг хэрхэн дэмжих талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.  

Ван И хэлэхдээ, АНУ-ын шинэ засгийн газар олон талт байдалдаа эргэн орно гэж олон улсын хамтын нийгэмлэг хүлээж байгаа бөгөөд Хятад улс ч үүнийг дэмжиж байна. Олон талт үзлийг хэрэгжүүлэхэд олон талт үзэл баримтлалыг үнэнхүү дэмжиж, олон талт зарчмуудыг баримталан, олон талт үзлийн үр нөлөөг тусгаж, бүх төрлийн хуурамч олон талт үзлийг эсэргүүцэх ёстой гэв.

Ван И хэлэхдээ, жинхэнэ олон талт үзэл баримтлал нь “НҮБ-ын үндсэндүрэм”-ийн зорилго, зарчмуудыг чандлан сахиж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин биелүүлэх ёстой. Бүх улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, том, жижиг бүх улс тэгш байх ёстой.Дэлхийн олон талт байдлыг баримталж, бүх орны хөгжил, бие даасан хөгжлийг хууль ёсны дагуу хүндэтгэн үзэх ёстой. Бид олон улсын үйл явдлыг хэлэлцэж, олон улсын харилцааны ардчиллыг дэмжихийг шаардах ёстой. Мөн олон талт үзлээр халхавч болгож, цөөнх хэдэн орны улс төрийг хэрэгжүүлэх, цөөнх орны тогтоосон дүрэм горимыг олон улсын хамтын нийгэмлэгт тулгах, бусад оронд чиглэсэн үнэ цэнийн үзлийн холбоог байгуулахыг эсэргүүцнэ. Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж байж дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулна. Хуурамч олон талт үзлийг сурталчлах нь зөвхөн шинэ хуваагдлыг бий болгож, мөргөлдөөн сөргөлдөөн үүсгэнэ. Олон улсын хамтын нийгэмлэг энэ талаар сонор сэрэмжтэй байх ёстойгэж онцлов.