Хятад улс Мьянмарт цар тахлын эсрэг эд материал хандивлав
2021-01-14 16:15:31  

1-р сарын 12-нд, Хятад улс Мьянмарт  цар тахлын эсрэг эд материалыг  дахин хандивлалаа. 

БНХАУ-аас Мьянмарт суугаа элчин сайд Чэнь Хай  хандив өргөх ёслолын үеэр хэлэхдээ, эдгээр цар тахлын эсрэг эд материал нь Хятадын ГХЯ-ны сайд Ван И болон Хятадын төлөөлөгчдийн хамт Мьянмарт хүрсэн юм. Энэ нь Хятад улс хоёр орны цар тахлын эсрэг хамтын ажиллагааг маш чухалчлан үзэж байгааг харуулж байна. Хятад улсын ГХЯ-ны сайд Ван И-гийн Мьянмар  дахь айлчлалаар, Ши Жиньпин даргын Мьянмарт хийсэн айлчлалын  үр дүнг тууштай  хэрэгжүүлж, Хятад, Мьянмарын  эдийн засгийн коридорыг өндөр чанартай хамтарч байгуулах зэрэг гол гол асуудлаар  чухал тохиролцоонд хүрсэн юм. Мьянмарын цар тахлын эсрэг ажлыг Хятад улс үргэлжлэн дэмжих бөгөөд  шинэ төрлийн коронавирусийн эсрэг 300 мянган вакцинаар яаралтай туслахыг Хятад улс зарласан байна. Мөн Хятад улс Мьянмарын хамт цар тахлыг даван туулж, хамтдаа эдийн засгийн сэргэлтийг ахиулж, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг байгуулах болно. 

Мьянмарын Эрүүл мэнд, спортын сайд Мин Твитт хэлэхдээ, Мьянмарын тал  цар тахлын нөлөөллийг  амжилттай даван туулж, эдийн засгийн эерэг өсөлтөд хүрсэн Хятадын амжилтыг өндрөөр үнэлж байна. Цар тахал тархан дэгдсэнээс хойш, Хятад улс Мьянмарт эмнэлгийн мэргэжилтний баг томилсон бөгөөд цар тахалтай тэмцсэн туршлагаа хуваалцаж,  Мьянмарын халдварт өвчний судлалын төв болон эмнэлгийн ажилтнуудын сургалтын төвийн төслүүдэд тусламж үзүүлж, мөн вакцинаар хангажээ. Эдгээр үйл ажиллагаанууд нь ард иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд баталгаа болж, цар тахлын эсрэг ажилд итгэл найдвар нэмэгдүүлэн, эдийн засгийн сэргэлтэд үндэс суурь болжээ. Хятад улсад чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна гэжээ.