Улс төрийн явуулгаа зогсоохыг шаардав
2021-01-14 21:31:38  

13-нд Америкийн Төрийн Нарийн Бичгийн дэд дарга Крач олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжин хэлэхдээ: Америкийн Төрийн Нарийн Бичгийн дарга Помпео Тайваньд “чөлөөт орон”-ы байр суурь олгов гэжээ. 14-ний ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижянь хэлэхдээ: Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.

Зао Лижянь холбогдох асуултад хариулах үе хэлэхдээ: Крачийн хэлсэн дээрх үг олон улсын харилцааны үндсэн дүрмийг ноцтой зөрчиж, нэг Хятад улсын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдээний тогтоолыг ноцтой зөрчиж, Тайваний асуудлаарх Америкийн талын улс төрийн амлалтыг ноцтой зөрчсөн байна. Америкийн тал нэг Хятад улсын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдээний тогтоолыг хатуу сахиж, Тайваний асуудлаар шалтаглан улс төрийн явуулга хийхээ даруй түргэн зогсоож, Америк Тайваний албаны талын харилцаа болон бодит харилцаагаа дээшлүүлэхийг зогсоох талаар Хятад улс шаардаж байна гэжээ.