Хятад улс нийт давхацсан тоогоор 9 сая гаруй хүнд вакцин тариад байна
2021-01-14 20:26:42  

Эрхэм уншигчид та бүхний амрыг эрье. 2021 он гарснаас хойш дэлхий дахины цар тахалтай тэмцэх ажилд гарсан нэг томоохон ахиц бол цар тахлаас сэргийлэх вакцин мэндэлж, улс орнууд урьд хожид иргэдээ вакцинжуулаад эхэлсэн явдал юм. Та бүхэнд ойрын хөрш болох Хятад улсын  вакцинжуулах ажил ямар шатандаа явж буй талаар танилцуулъя.

Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга, төрийн зөвлөлийн нэгдсэн сэргийлэлт хамгаалалтын механизмын шинжлэх ухааны судалгаа болон вакцин судлан бүтээх тусгай багийн хариуцлагатан Зен Ишинь саяхан Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, өнгөрсөн жилийн 12-р сарын 15-наас эхэлж Хятад улс гол бүлэг хүмүүст вакцин тарих ажлыг хийсэн юм. Өдгөө болтол Хятадын гол бүлэг  хүмүүст давхацсан тоогоор 7 сая 500 мянган вакцин тарьж, үүнээс өмнө  өндөр эрсдэлтэй хүмүүст хийсэн давхацсан тоогоор 1 сая 600 мянган удаагийн вакцинжуулалтыг нэмбэл Хятад улс давхацсан тоогоор нийт 9 сая гаруй хүнд вакцинжуулалт хийгээд байна гэжээ.

Зен Ишинь хэлэхдээ, вакцинжуулах ажлын явцад вакцинжуулах цэгийг маш сайн дүрэмжүүлж, вакцинжуулах ажилтныг чанга бэлтгэн сургах, вакцин тариулах хүмүүсийг нямбай шалгах, харшлалыг хянах, яаралтай авран туслах, ноцтой харшлал үүсвэл мэргэжилтний баг оношлон эмчлэх зэрэг ажлуудыг сайтар байршуулж, вакцинжуулах ажлын аюулгүй байдлыг баталж байна гэжээ. 

9 сая хүнд вакцин тарьж байна гэдэг нь Хятадын шинэ коронавирусийн вакцин маш сайн аюулгүйн баталгаатай болохыг харуулж байгаа юм. Шинэ коронавирусийн вакцин угтвар нөхцөлтэйгөөр зах зээлд гарахыг дагалдан ялангуяа үйлдвэрлэл нийлүүлэлтийн чадвар аажмаар нэмэгдэхийг дагалдан өндөр эрсдэлтэй хүмүүсийг бүх талаар вакцинжуулах, жирийн иргэдийг вакцинуулах ажил маань цаашид бүх талаар хийгдэж, бүх нийтийг вакцинжуулах ажлаа эхлүүлэх болно. 

Хамгийн түрүүнд Хятад улс вакциныг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж буй юм. Тэгвэл вакцин тарих зардал мөнгийг улсаас дааж байгаа. Өөрөөр хэлбэл үнэ төлбөргүй вакцинжуулж буй юм гэдгийг Хятадын эрүүл мэндийн салбарууд иргэддээ маш тодорхой мэдэгдэж ойлгуулж байгаа юм.

Үүнд та бүхэнд хэрэгтэй байж магадгүй гэж бодсон зүйл бол чухам ямар ямар хүмүүст вакцин тарьж болохгүй юм бэ гэдэг асуудал байгаа юм. Товчхондоо, уг вакцинд харшлалтай хүмүүс, зүрх, уушги, элэг бөөрний хүнд өвчинтэй хүмүүс, коронавирус, САРС, МЕРС зэрэг өвчний халдвар авч байсан хүмүүс, 18 наснаас дооших хүүхдүүд, жирэмсэн эхчүүд зэрэг хүмүүст уг вакцин тохиромжгүй юм байна. /Баатар бэлтгэв/