Өвөр Монголын өөртөө засах орны Олон улсын Монгол эмнэлгийн онлайн эмнэлэг 21-ний өдөр ажлаа эхлүүллээ. Энэ нь Хятад улс дахь анхны Монгол анагаах ухааны онлайн эмнэлэг юм.
Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн захирал Чэнь Саран хэлэхдээ, онлайн эмнэлэг ажиллуулснаар өвчтөн цахимаар бүртгэгдэж, зөвлөгөө авах, оношилгооны хариугаа гаргах, эм бэлдмэлээ захиалах, эрүүл мэндийн хяналтад хамрагдах зэрэг оношилгоо эмчилгээний бүх зүйлээр үйлчлүүлэх боломжтой боллоо. Өвчтөний хүсэлт шаардлагын дагуу видео, утсаар холбогдох юм уу эсвэл коммент бичих гэх мэт хэлбэрээр үйлчилнэ гэжээ.
Урт хугацаа эм уух шаардлагатай суурь өвчтэй хүмүүс онлайн клиник болон эмийн сангийн үйлчилгээний журмаар эмээ захиалж, газар дээр нь очиж эмээ авах юм уу эсвэл гэртээ дуудан хүргүүлэх боломжтой юм. Эмч, өвчтөн, эмийн сан, эмнэлэг хоорондын бүх харилцаа холбоо нь ил, хяналтад байгаа учраас үр дүнтэй, аюулгүй байдлыг хангадаг гэж Чэнь Саран ярьж байлаа.
Өвөр Монголын Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Фү Рүйфэн хэлэхдээ, Хятад улсын “Интернет+ эмчилгээ ” санаачилга болон цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг байнгын болгож буй нөхцөл байдалд энэ удаагийн шинэчлэлийг хийсэн юм. Монгол анагаах ухааны эмчилгээний үйлчилгээний загварыг цаашид шинэчлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэжээ. \Сарантуяа\