Улс орон хүчирхэгжвэл заавал бусдыг жанжлах шаардалгүй
2021-01-28 17:18:38  

Улс орон хүчирхэгжвэл заавал бусдыг жанжлах шаардалгүй_fororder_src=http___picture.youth.cn_qtdb_201812_W020181230038248380534&refer=http___picture.youth

Одоогоос найман жилийн өмнө буюу 2013 оны 1-р сарын 28-нд болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо “Энх тайванч хөгжлийн замыг хэлбэрэлтгүй баримтлах” гэсэн сэдвээр тусгай сэдэвт хамтын сургалт зохион байгуулах үе Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс эрхбиш энх тайванч хөгжлийн замналын үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ. Үүнээс хойш тэрээр олон газарт “Хятад улс энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах болно” гэдгийг танилцуулж тодорхойлсоор ирснээр энэ нь түүний дипломат бодлогын “цөм” нь болсон байдаг.

“Хятад улс хэрхэн хөгжиж вэ? Хөгжин дэвшсэн Хятад улс ямаршуухан улс орон болох вэ? Энэ хоёр асуултад олон улсын хамтын нийгэмлэг янз бүрээр хариулж, адил бус байр суурьтай байдаг. Миний бодлоор адил бус, ялгаа зөрөөтэй байр суурь, хариулт өгч байгаа нь гайхмаар зүйл биш. Хятад улс бол 1 тэрбум 300 сая хүн амтай том орон болохоор Хятад улсын хөгжилд хүмүүс анхаарал хандуулах нь зайлшгүй зүйл” гэж 2014 оны 11-р сарын 17-нд Ши Жиньпин Австралийн холбооны парламентад илтгэл тавих үедээ хэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон сэжиг таавар, асуултад хариулт өгсөн юм. Тэрээр онцлохдоо, Хятадын ард түмэн энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах болно. Мөн дэлхийн улс түмэн бүгд энэхүү замналыг баримталж, өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулж, хамтдаа энх тайван, хамтаар хөгжсөн, эв нийцтэй дэлхий ертөнцийг цогцлон байгуулахыг хүсэж байна гэсэн юм.

Хэрэг дээрээ энэ бол Ши Жиньпин анх удаа даян дэлхийд хандан ингэж ярьж байгаа биш. Хятад улс дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болон хөгжсөнийг дагалдан  “Хятад улс хөгжөөд бусдыг жанжилж дарамтлах болов уу” гэсэн сэжиг таавар ерөөс тасрахгүй байж ирсэн. Нэг хэсэг хугацаанд “Хятадын заналхийлэл” гэдэг үг яриа бүүр ч илүү газар авах болсон. Эдгээр буруу ташаа үзэл ойлголтод чиглэн ХКН-ын 18-р их хурлаас нааш Ши Жиньпин олон газарт тайлбар тодорхойлолт хийж ирсэн юм.

2014 оны 3-р сарын 28-нд, Германы Колбер санд Ши Жиньпин тусгайлан “Хятад улс энх тайванч хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнах” гэх тусгай сэдвээр илтгэл тавьж, энэхүү асуудлаар маш системтэй тодорхойлолт хийсэн бөгөөд үүгээр дамжин Хятад улсын тухай даян дэлхийн үзэл ойлголтыг нэмэгдүүлэхийг хүссэн байдаг. Тэрээр, энх тайванч хөгжлийн замаар тогтвортой бөгөөд хол аяллыг хүсвэл эрхбиш эргэн тойрны нааштай орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эргэн тойронд амар амгалан байж л бид өөрийн тухайлсан ажил үйлсдээ санаа амар, нэгэн сэтгэлээр зүтгэж чадна. Хятад улс “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэх үзэл баримтлалын дагуу хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, өөрийн хөгжлөөсөө хөрш орнууддаа ашиг тус хүртээхийг хичээх болно гэв.

2014 оны 8-р сард, Ши Жиньпин хөрш орон Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ анх удаа “Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд хамтдаа аялах” гэдгийг дурдаж, Хятад улс энх тайванч хөгжлийн ололт амжилтаа хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа хуваалцах тухай тодорхой дохиог даян дэлхийд өгч байсан юм. Тэрээр, “Бид хөрштэйгөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэх зарчмын дагуу, хөршөө амар тайван байлгах, хөрштэйгөө хамт хөгжих зарчмыг тууштай баримтална. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр”. Монгол улсыг оролцуулсан хөрш орнуудтай хөгжлийн боломжоосоо харамгүй хуваалцахад Хятад улс бэлэн бөгөөд хөрш орнууд Хятадын хөгжлийн хурдны галт тэргээр хамтдаа аялахыг урьж байна гэсэн юм.

Өдгөө дэлхий ертөнцөд зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт гарч, ганц талт үзэл, ивээх үзэл, дээрэлхэх үзэл газар авч байна. Дэлхий ертөнц чухам яасан юм бэ? Бид чухам яах ёстой юм бэ?

Ши Жиньпиний үзэж буйгаар, дэлхий ертөнц бол улс орнуудын ард түмний хамтын гэр орон болохоор нүүрлэж буй хүндрэл бэрхшээл, сорилтуудыг дэлхийн улс түмэн эв санаа нэгтэйгээр хамтаар зохицуулж, энх тайвнаар хөгжиж, хамтдаа ашиг хүртэх нь хамгийн зөв арга зам болно. Тэрээр, “хариуцлагат том гүрэн болохын хувьд Хятад улс “энх тайван, хөгжил, шударга байдал, ардчилал, эрх чөлөө” гэх хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ, “хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” гэсэн глобал засаглалын үзэл баримтлалыг мөрдөн, энх тайван хөгжил, нээлттэй хөгжил, хамтран ажилласан хөгжил, хамтын хөгжлийн замаар замнах болно. Ингэж л байж дэлхийн улс түмэнтэй хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хүн төрөлхтний сайн сайхан маргаашийг угтан авч чадах болно гэжээ.

Д.Хүчитбаатар