Кино наадам үргэлжилж байна
2021-01-29 16:19:23  

Кино наадам үргэлжилж байна_fororder_1

Оны өмнө эхэлсэн Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар үргэлжилсээр байна. “Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” сэдэвт соёлын өдрүүдийн цахим арга хэмжээний  “Кино наадам”-д уран сайхны 11, олон ангит 3 киног  үзэгчдэд хүргэж байна. Хятад хүмүүсийн ахуй амьдрал, хайр сэтгэлийг харуулсан сонирхолтой кино сонгож Монголоор орчуулан үзүүлж байгаа нь онцлог юм.   

Кино наадам үргэлжилж байна_fororder_图片1

“Ахмад”, “Уулчид”, “Өмнөд туйл”, “Галын баатрууд”  зэрэг киног эгэл жирийн ажлын байранд уйгагүй зүтгэж яваа хүмүүсийн үнэн бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ . Тухайлбал,  “Шы Ба Дүн тосгон”  кино гэхэд Хятад улс  “Зорилтот бүлгийг ядуурлаас ангижруулах” стратегийн бодлого хэрэгжүүлсэн нөхцөл байдалд, гацааны иргэдийн ядуурлаас ангижирсан түүх, тэдний үзэл бодол, амьдралын орчинг үзүүлсэн байна. Залуусын хайр дурлал, үнэнч сэтгэл, эрч зориг, хүсэл мөрөөдөл, зөв хүмүүжил, хичээл зүтгэлийг харуулсан “Гэрэлт  охин”, “Далан долоон хоног”, “Томоожоогүй хорин найман нас”, “Цаг эрин алсалсан учрал” кино үзэгчдийн сонирхлыг татсан бүтээл байлаа.  Түүнчлэн түүхийн үйл явдлаас сэдэвлэн, дайны хөлд нуугдаж байсан хайр хорслыг харуулсан “Сүүдэр”, “Их Шанхай” киног бас онцлон дурдах хэрэгтэй. 

Кино наадам үргэлжилж байна_fororder_图片5

Хятадын “Ерөмдөг ертөнц” зэрэг  олон ангит кинонд хот суурин, хөдөө орон нутгийн өөрчлөлт шинэчлэлт, эгэл жирийн иргэдийн ахуй амьдралыг олон талаас харуулжээ.      Эдгээр кино уран бүтээлийг http://www.solongonews.mn/ сайт, https://mongol.cri.cn/     сайтын  ‘Хятад орныг танин мэдэх· Монгол улстай холбогдох’ Өвөр Монголын цахим соёлын өдрүүд” тусгай булан , Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албаны сайт зэргээс үзэх боломжтой.

Кино наадам үргэлжилж байна_fororder_图片2


   Үүний зэрэгцээ Хятадын олон улсын радиогийн Анд студи (https://www.facebook.com/Andstudio2020)  Өвөр Монголын Соёлын тухай баялаг хөтөлбөртэй танин мэдэхүйн уралдаан зарлаж байна. 

Кино наадам үргэлжилж байна_fororder_图片3