Ши Жиньпин Гүйжөү мужид ажиллалаа
2021-02-03 23:35:06  

Хятадын хаврын баярын өмнөхөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гүйжөү мужид ажил байдалтай танилцаж, анхан шатны боловсон хүчин, ард иргэдийг эргэн үзэв.

3-ны үдээс хойш тэрээр Бижей хотын Чяньши шяньд хүрч, Үжян мөрний Лючүн хэсгийн экологийн байгуулалттай танилцан, тосгоны иргэдтэй уулзсан байна. Ши Жиньпин тосгоны соёлын талбайд үндэстний цөөнхийн хаврын баярын арга хэмжээнд оролцсож, хүмүүстэй найрсаг дотноор ярилцан , үндэстнүүдийн ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлэв.