2022 оны Бээжингийн өвлийн олимп, пара олимп нээгдэхэд бүтэн нэг жилийн хугацаа үлдээд байна. Чухал цаг мөчид болох энэхүү олон улсын спортын томоохон үйл ажиллагаанд Ши Жиньпин дарга онцгой анхаарал халамж тавьсаар ирсэн юм. Тэрээр олон удаа цохон тэмдэглэхдээ, Өвлийн олимпын наадмыг зохион байгуулахдаа шинжлэх ухааны тэргүүний арга барилыг ашиглаж, Хятад улсын цас мөсний спортыг шинжлэх ухаан технологийн шинэ замаар замнуулах хэрэгтэй гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга олон удаа уралдаан тэмцээний өмнө фронтод очиж ажилласан юм. Бээжин хот, Яньчин дүүрэг, Жанжхүү хот гэх өвлийн олимпын гурван бүсэд 25 зал талбай байгуулсан юм. Дөрвөн жилийн өмнө Ши Жиньпин дарга Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцахдаа хэлэхдээ, шинжлэх ухааны тэргүүний арга барилыг сайтар ашиглах хэрэгтэй. Өвлийн олимпын маш чухал үндсэн ажил бол талбай залийг байгуулах ажил юм. Бидний байгуулах ордон талбай маань өөрийн гэсэн онцлогтой байж, тогтвортой ашиглаж болох, шинжлэх ухаан технологид түшиглэсэн, оюунлаг, ногоон, хэмнэлттэй байж, шинжлэх ухаан технологийн тэргүүний арга барилыг чухалчилж, ордон талбайн байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй гэжээ. \Баатар орчуулав\